-
2017 оны 3 сарын 08
8ebeeee176be24ebbigОлон улсын эмэгтэйчүүдийн баяраар эрчүүдийн тархинд буудаг ганц тулгамдсан асуулт бол “Хайртдаа юу бэлэглэх вэ?” гэсэн бодол байдаг. Зөвхөн хайртдаа ч бус ээждээ, эгчдээ, дүүдээ... гээд бүгд л таниас баярын бэлэг, халуун дулаан үгс харж суугаа нь гарцаагүй. Гэхдээ зөвхөн эрчүүд шаналаад бодолхийлээд байна уу гэвэл бас үгүй юмаа. Эмэгтэйчүүд ч гэсэн эмээгээ, ижийгээ, эгчийгээ, дүүгээ баярлуулах болдог. Тэгвэл танд тусалж, баяраараа эмэгтэйчүүд юу бэлгэнд авахыг илүүтэй хүсдгийг социологчид тогтоосныг сонирхуулья.
Эмэгтэйчүүдийн 45 хувь нь Мартын 8-наар хамгийн түрүүнд цэцэг хардаг гэнэ. Харин эрчүүдийн 54 хувь нь хайртыгаа баярлуулахдаа хамгийн түрүүнд мөн л цэцэг авдаг ажээ. Таван эмэгтэй бүрийн нэг нь баяраараа үнэт эдлэл бэлгэнд авахыг мөрөөдөн хүлээдэг. Гэвч эрчүүдийн 12 хувь нь тэднийг баяраар нь үнэт эдлэлээр баярлуулдаг юм байна. Мөн үнэртэй ус их түгээмэл бэлэг. Эмэгтэйчүүдийн 13 хувь нь үнэртэй ус авах гэж харуулддаг. Харин эрчүүдийн 19 хувь нь яг л энэ бэлгийг сонгодог ажээ. Зарим нь буюу 11 хувь нь болор сав, гал тогооны ком өгөөсэй гэж хүсдэг. Урлагт дуртай, гэртээ удтал шигдсэн бүсгүйчүүд театртын тасалбар хүлээдэг гэнэ.
Гэхдээ эрчүүд дотор арилсан дотортой хүмүүс бас бий. Тэдний 3 хувь нь Мартыг энгийн өдөр шиг үзэж, юу ч бэлэглэлгүй хэнэггүй царайлдаг. Харин эмэгтэйчүүдийн 5 хувьд баяраараа бэлэг авна гэж горьддоггүй ажээ.
Мөн эмэгтэйчүүдэд баяраараа авмааргүй санагддаг “тэнэг” бэлэгнүүд бий. Тиймээс эрчүүддээ эдгээр бэлгийг авахгүй байхыг сануулья.
“Тэнэг” бэлгийн жагсаалтыг хямдхан зүүлт, ээмэг тэргүүлж байна. 1000 төгрөгөөр авчихаж болохоор ийм нүд хуурсан эдийг авсан эмэгтэй хүн баярлахаасаа илүү гутардаг гэнэ. Мөн зарим эрчүүд оройдоо хийх “ажил”-аа л бодож секс-дэлгүүрээс элдэв өдөөгч эм юмуу эсвэл тос гэх мэт зүйлс авч өгдөг нь дургүй хүргээд таардаг аж.
Эрсдэлд дуртай гадаад эрчүүд баяраар нь баярлуулах биш харин амийг нь хөнөөх гэж буй юм шиг шүхрээр үсрэх тасалбар авч өгдөг ажээ. Ийм бэлэг нь эрлэгт одох тасалбар мэт харагддаг. Мөн жижиг бэлэг дурсгалын зүйлсийг нэг их ойшоодоггүй. Ширээн дээр тавьчихдаг жижигхэн бэлэг дурсгалын зүйлсийг үнэндээ эмэгтэйчүүд эрчүүдээс харуулддаггүй ажээ. Зарим нь бүр нь далимдуулан гэртээ эд хогшил нэмэхийг санаархан индүү, тоос сорогс авдаг. Үнэндээ энэ нь эргээд ажлын багажийг нь авч өгч буй тул эмэгтэйчүүд таалдаггүй. Сүүлийн үед таргалаад буй эхнэртээ фитнесс клубт явах тасалбар авч өгөх нь нэг талдаа их бүдүүлэг зан шиг харагддаг гэнэ. Үүнийг сайтар анзаарчихад алдахгүй нь ээ, эрчүүд ээ.
-
2017 оны 3 сарын 08
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын ”Онцгой” мэндчилгээний үгс
-
2017 оны 3 сарын 08
“Мартын -8” хаяанд иржээ. Та хайртай ээж, эхнэр, охиндоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ямар бэлэг өгөхөө мэдэхгүй явна уу? Улс даяар амрахаар болсон энэ өдрөөр таны хайртай бүсгүй, элбэрэлт ээж, энхрий охиндоо урлагийн тоглолтын тасалбар яагаад бэлэглэж болохгүй гэж. Тиймээс “Мартын-8”-нд зориулсан тоглолтуудыг танд танд танилцуулъя.
“Эх үрийн дуу” тоглолт 3 сарын 6-нд “Монгол бөхийн өргөө”-нд
МУГЖ дуучин Энхзул, хүү Чинбаярын хамтарсан “Эх үрийн элбэрэл” тоглолт тав дахь жилдээ зохион байгуулагдана.
Билетийн үнэ: 20.000 төгрөг
“Үртэй хүн жаргалтай” тоглолт 3 сарын 7, 8-нд “Монгол бөхийн өргөө”-нд
Монгол бөхийн өргөөнөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үртэй хүн жаргалтай” тоглолт 3 сарын 7, 8-нд 2 өдөр дараалан тоглогдоно. Тоглолтод МУГЖ Чулуунхүү, МУГЖ Ширмэнтуяа, МУСТА Эрдэнэтунгалаг, Төрмандах Гансувд, Батмэнд, Чулуунчимэг нар оролцоно.
Билетийн үнэ: 15.000 төгрөг, 20.000 төгрөг
“Уянга шаглаа” тоглолт МУСТА дуучин Бурмаа 3 сарын 7,8-нд “Аса Цирк”
МУСТА дуучин Бурмаа 3 сарын 7, 8-ны өдрүүдэд АСА Цирк-д тоглоно. “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дууны сайхан Юндэн”, “Усны тунгалаг тамир” зэрэг дуунуудаа хүргэхнээ.
Билетийн үнэ: 20.000 төгрөг
“Миний ээж хөөрхөн” тоглолт 3 сарын 9-нд ганцхан удаа “УБ палас”-т
Энэ бол Монголын ээжүүдийн үзэх дуртай № 1 тоглолт. Тоглолтод урилгаар АЖ Самбуу, МУГЖ Батсүх, Чулуунхүү, Батбаяр, Вандан Дуламсүрэн, Сийлэгмаа, Ганзориг, Банрагч, Мөнхбат, Жавхаасайхан Үүрийнтуяа, Төрмандах Гансувд зэрэг зохиолын шилдэг дуучид оролцох юм байна.
”Миний ээж хөөрхөн” тоглолтын онцлог нь хүрэлцэн ирсэн 3000 ээж сэтгэлээ нийлүүлэн дуулах тэр торгон агшинд Таны ижийн зураг дэлгэц дүүрэн гарч гэнэтийн бэлэг барина. Та хөөрхөн ижийтэйгээ авхуулсан зургаа UB palace-ын касс болон 1900-1905-ын хүргэлтийнхэнд хүлээлгэн өгөөрэй гэж зохион байгуулагчид хэлж байна.
Энэ мартын баяраар ижийтэйгээ цуг үзэх хамгийн сайхан тоглолт ”Миний ээж хөөрхөн”.
Билeтийн үнэ: 13.900 төгрөг, 18.900 төгрөг
“Сайхан Монгол бүсгүй” 3 сарын 7, 8-ны өдөр “УБ палас”
“Сайхан Монгол бүсгүй” нийтийн дууны тоглолт. Тоглолтод урилгаар МУГЖ Бат-эрдэнэ, МУСТА Чинболор, Чулуунбаатар, Батсайхан, Чулуунчимэг нар оролцох ба билетийг УБ паласын билетийн касснаас захиалах боломжтой.
Билетийн үнэ: 15.000 төгрөг
“Үзэсгэлэнт минь” тоглолт 3 сарын 8-нд Корпорайт конвэйшн цэнтр-VIP тоглолт
МУГЖ Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” тоглолт зохион байгуулагдах юм байна. Тоглолтод урилгаар Хар сарнай хамтлагийн ахлагч Амраа, Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн нар оролцоно. Сүүлийн үед хит болсон “Үзэсгэлэнт минь”,”Найз” “Толин хул” зэрэг дуунуудаа хүргэх болно.
Билетийн үнэ: 108.000 төгрөг
-
2017 оны 3 сарын 08
Мэдээ мэдээллийн 24 цаг веб сайт уншигчдынхаа мэлмийг баясгахаар Монголын хамгийн дур булаам 24 бүсгүйг нэрлэж байна. Хацар гоо Монгол охид, бүсгүйчүүдээс хамгийн дур булаам нь хэн болохыг сонгоход тийм ч амар байсангүй.
-
2017 оны 3 сарын 07
Гуравдугаар сарын 24-нд ОХУ-ын Владикавказ хотод дэлхийн шигшээ болон ОХУ-ын шигшээ багийн хооронд нөхөрсөг халз барилдааныг зохион байгуулахаар болсоныг ОХУ-ын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Арсен Фазаев мэдэгдлээ. Хойд Осетийн тэргүүн Вячеслав Битаров энэхүү халз барилдааны санааг анх гаргаж хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Дэлхийн шигшээ болон ОХУ-ын шигшээ багийн халз барилдааныг 1994, 1995 онд Владикавказ хотод зохион байгуулсан бөгөөд ийнхүү дахин сэргээхээр болсон нь чөлөөт бөхийн хорхойтнуудын таалалд бүрэн нийцэж байгаа юм. Энэхүү халз барилдааны ялагч нь 10 мянга, ялагдсан бөх нь 3000 ам.долларын шагнал хүртэнэ.
Дэлхийн шигшээ багт “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга Италийн Франк Чамизо нарын шилдгүүд оролцохоор мэдэгдсэн бол хүнд жингийн босоо аварга Туркийн Таха Акгуль шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Харин Риогийн олимпийн аварга АНУ-ын Кайл Снайдер оролцохоос татгалзаж, Ираны Хассан Яздани бэртлийн улмаас ирж чадахааргүй болжээ. Дэлхийн шигшээгийн эсрэг барилдах ОХУ-ын шигшээ багийг дасгалжуулагчийн шийдвэрээр сонгох юм.
-
2017 оны 3 сарын 07
Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан ”Бүсгүй минь инээмсэглэж яваарай” Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолт 3-р сарын 08-нд 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна.
Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим
Удирдаач: Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/,
Дуучид: Б.Зангад /МУАЖ/, Д.Энхзул /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Т.Амина /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар, Б.Номин-Эрдэнэ, Т.Отгонбаяр, Б.Солонго, С.Нямбаяр, бүрэлдэхүүнтэйгээр ая дуугаа өргөх болно.
Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 99196623, 88010854-с лавлана уу.
-
2017 оны 3 сарын 07
УИХ-ын сонгуулиас хойш амаржиж олны хэл амнаас хол нам гүм амьдарч байгаа хөтлөгч П.Анужин бага хүүтэйгээ живхний сурталчилгаанд тогложээ.
-
2017 оны 3 сарын 06
Сангийн дэд сайд асан, “Хас” банкны хувь эзэмшигч, хэвлэлийнхнээс “Талх” гэх хоч авсан гээд Ч.Ганхуягийг тодотгох зүйл олон. Тэрбээр цахим ертөнцөд нэлээд идэвхтэй нэгэн.
-
2017 оны 3 сарын 06
МУГЖ Д.Энхзул сүүлийн жилүүдэд хүүтэйгээ хөтлөлцөн тайзыг чимэх болсон. Ээж хүү хоёр хамтран дуулж, хэд хэдэн удаа хамтдаа тоглолтоо хийж сонсогч түмнээ баярлуулсан.
Тэгвэл энэ удаад ээж хүү хоёр дахин хамтарсан тоглолтоо хоёр хоногийн дараа болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Эх үрийн дуу” нэртэй тайлан тоглолтоо хийж байгаа юм.
Тоглолт Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 19:00 цагт болох юм байна. Тоглолтод дуучдын шалгармал болсон дуунууд эгшиглэх бөгөөд ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг хүрэлцэн ирж нэг үдшийг хамтдаа дуулж өнгөрүүлэхийг урьж байна.
-
2017 оны 3 сарын 05
МУГЖ Д.Энхзул сүүлийн жилүүдэд хүүтэйгээ хөтлөлцөн тайзыг чимэх болсон. Ээж хүү хоёр хамтран дуулж, хэд хэдэн удаа хамтдаа тоглолтоо хийж сонсогч түмнээ баярлуулсан.
Тэгвэл энэ удаад ээж хүү хоёр дахин хамтарсан тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа базааж явна. Тэд удахгүй тохиох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Эх үрийн дуу” нэртэй тайлан тоглолтоо хийхээр болжээ.
Тоглолт Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сарын 6-ны 19:00 цагт болох юм байна. Тоглолтод дуучдын шалгармал болсон дуунууд эгшиглэх бөгөөд ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг хүрэлцэн ирж нэг үдшийг хамтдаа дуулж өнгөрүүлэхийг урьж байна.
-
2017 оны 3 сарын 03
Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 224 бөхийн барилдаан болно.
Барилдаан энэ сарын 11-ний өдрийн 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм.
-
2017 оны 3 сарын 03
алтан медаль хүртлээ.
-
2017 оны 3 сарын 02
hfg
-
2017 оны 3 сарын 02
klts
-
2017 оны 3 сарын 02
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцоно.
Тэрбээр 97 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин өрсөлдөх аж. Зохион байгуулагч орон болох АНЭУ-ын гурван тамирчин бий.
Энэ жингийн өрсөлдөөн өнөөдөр болно. Харин маргааш хамгийн хүнд жингийн ангиллын өрсөлдөөн болсноор өндөрлөх юм. ”Рио-2016” паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдөж байсан Э.Содномпилжээ жин өгсөн, 97 кг-д паралимпиос хойшхи анхны олон улсын тэмцээндээ оролцох гэж байгаа юм. Түүний хувьд АНЭУ-ыг зорихоос өмнө УАШТ-д оролцож, түрүүлсэн билээ.
Э.Содномпилжээ өмнө нь “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай. Тодруулбал “Дубай-2015”, “Куала Лампур-2016” Дэлхийн цомын тэмцээнүүд юм. Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажилладаг юм.
-
2017 оны 3 сарын 01
Сэтгэл сэргээх 24 гайхалтай гэрэл зураг
-
2017 оны 2 сарын 28
“Хөсөгтөн баг дэлхийн тайзнаа-2017” нэртэй аялан тоглолт удахгүй Канад, АНУ-ын томоохон хотуудад болох гэж байна.
-
2017 оны 2 сарын 28
Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг олон улсын уран зургийн үзэсгэлэн Их Британийн Оксфорд хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд боллоо.
-
2017 оны 2 сарын 28
Тайландын Корат хотноо хоёрдугаар сарын 24-нөөс ирэх сарын 5-нд болох туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн шигшээ баг эх орноосоо мордлоо.
-
2017 оны 2 сарын 28
Цагаалга гэдэг нь аарц идээн дээр таван тарианы үрийг юм уу эсвэл үзэм, тутарга будаа оруулаад хачирласан амтлаг хоолыг хэлдэг.