Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар эрчүүдийн тархинд буудаг ганц тулгамдсан асуулт бол “Хайртдаа юу бэлэглэх вэ?” гэсэн бодол байдаг. Зөвхөн хайртдаа ч бус ээждээ, эгчдээ, дүүдээ... гээд бүгд л таниас баярын бэлэг, халуун дулаан үгс харж суугаа нь гарцаагүй. Гэхдээ зөвхөн эрчүүд шаналаад бодолхийлээд байна уу гэвэл бас үгүй юмаа. Эмэгтэйчүүд ч гэсэн эмээгээ, ижийгээ, эгчийгээ, дүүгээ баярлуулах болдог. Тэгвэл танд тусалж, баяраараа эмэгтэйчүүд юу бэлгэнд авахыг илүүтэй хүсдгийг социологчид тогтоосныг сонирхуулья.
Эмэгтэйчүүдийн 45 хувь нь Мартын 8-наар хамгийн түрүүнд цэцэг хардаг гэнэ. Харин эрчүүдийн 54 хувь нь хайртыгаа баярлуулахдаа хамгийн түрүүнд мөн л цэцэг авдаг ажээ. Таван эмэгтэй бүрийн нэг нь баяраараа үнэт эдлэл бэлгэнд авахыг мөрөөдөн хүлээдэг. Гэвч эрчүүдийн 12 хувь нь тэднийг баяраар нь үнэт эдлэлээр баярлуулдаг юм байна. Мөн үнэртэй ус их түгээмэл бэлэг. Эмэгтэйчүүдийн 13 хувь нь үнэртэй ус авах гэж харуулддаг. Харин эрчүүдийн 19 хувь нь яг л энэ бэлгийг сонгодог ажээ. Зарим нь буюу 11 хувь нь болор сав, гал тогооны ком өгөөсэй гэж хүсдэг. Урлагт дуртай, гэртээ удтал шигдсэн бүсгүйчүүд театртын тасалбар хүлээдэг гэнэ.
Гэхдээ эрчүүд дотор арилсан дотортой хүмүүс бас бий. Тэдний 3 хувь нь Мартыг энгийн өдөр шиг үзэж, юу ч бэлэглэлгүй хэнэггүй царайлдаг. Харин эмэгтэйчүүдийн 5 хувьд баяраараа бэлэг авна гэж горьддоггүй ажээ.
Мөн эмэгтэйчүүдэд баяраараа авмааргүй санагддаг “тэнэг” бэлэгнүүд бий. Тиймээс эрчүүддээ эдгээр бэлгийг авахгүй байхыг сануулья.
“Тэнэг” бэлгийн жагсаалтыг хямдхан зүүлт, ээмэг тэргүүлж байна. 1000 төгрөгөөр авчихаж болохоор ийм нүд хуурсан эдийг авсан эмэгтэй хүн баярлахаасаа илүү гутардаг гэнэ. Мөн зарим эрчүүд оройдоо хийх “ажил”-аа л бодож секс-дэлгүүрээс элдэв өдөөгч эм юмуу эсвэл тос гэх мэт зүйлс авч өгдөг нь дургүй хүргээд таардаг аж.
Эрсдэлд дуртай гадаад эрчүүд баяраар нь баярлуулах биш харин амийг нь хөнөөх гэж буй юм шиг шүхрээр үсрэх тасалбар авч өгдөг ажээ. Ийм бэлэг нь эрлэгт одох тасалбар мэт харагддаг. Мөн жижиг бэлэг дурсгалын зүйлсийг нэг их ойшоодоггүй. Ширээн дээр тавьчихдаг жижигхэн бэлэг дурсгалын зүйлсийг үнэндээ эмэгтэйчүүд эрчүүдээс харуулддаггүй ажээ. Зарим нь бүр нь далимдуулан гэртээ эд хогшил нэмэхийг санаархан индүү, тоос сорогс авдаг. Үнэндээ энэ нь эргээд ажлын багажийг нь авч өгч буй тул эмэгтэйчүүд таалдаггүй. Сүүлийн үед таргалаад буй эхнэртээ фитнесс клубт явах тасалбар авч өгөх нь нэг талдаа их бүдүүлэг зан шиг харагддаг гэнэ. Үүнийг сайтар анзаарчихад алдахгүй нь ээ, эрчүүд ээ.
Сэтгэгдэл (1)