МУГЖ Д.Энхзул сүүлийн жилүүдэд хүүтэйгээ хөтлөлцөн тайзыг чимэх болсон. Ээж хүү хоёр хамтран дуулж, хэд хэдэн удаа хамтдаа тоглолтоо хийж сонсогч түмнээ баярлуулсан. Тэгвэл энэ удаад ээж хүү хоёр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Эх үрийн дуу” нэртэй тайлан тоглолтоо хийж байгаа юм. Тоглолт Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 19:00 цагт болно. Тоглолтод дуучдын шалгармал болсон дуунууд эгшиглэх бөгөөд ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг хүрэлцэн ирж нэг үдшийг хамтдаа дуулж өнгөрүүлэхийг урьж байна.