Тайландын Корат хотноо хоёрдугаар сарын 24-нөөс ирэх сарын 5-нд болох туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн шигшээ баг эх орноосоо мордлоо.
Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Б.Батхүү / "Хангарьд" клуб/, тамирчнаар Б.Хаш-Эрдэнэ / "Хангарьд" клуб/, У.Маргад-Эрдэнэ / "Уурхайчин" клуб/, Т.Тулуй / "Хангарьд" клуб, М.Ялгуун / "УБ Фенсинг" клуб нар оржээ.
Манай тамирчид өсвөр үе, залуучуудын хүнд сэлэмний ганцаарчилсан болон багийн төрөлд оролцоно. Монгол Улсын өсвөр үе, залуучуудын баг тус тэмцээнд 2012 оноос хойш тасралтгүй оролцож байгаа юм.