Европын хөгжмийн урсгалыг тодорхойлогч JOY хамтлаг Монголд тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт гуравдугаар сарын 7-нд 20:00 цагаас Crocus Event Hall-д болох юм байна.
Тус хамтлаг нь 2002 оноос эхлэн ОХУ-ын хамгийн их сонсогчидтой “Авторадио”-оос зохион байгуулдаг “Disco 80” шоу арга хэмжээнд оролцож эхэлсэн. Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолт хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байна. Ахлах сургуулийн найзууд Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Temmel нар өсвөр наснаасаа эхлэн сонирхогчийн хамтлагуудад хамтдаа дуулж байсан ч төгсөөд бүгд өөрсдийн карьераа хөөжээ. Гэвч тэд 1984 онд эргэн нэгдэж мэргэжлийн хөгжмийн салбартаа хүч нэгтгэхээр шийдсэн нь “Joy” хамтлаг юм.