Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болох эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээний сугалаа өнөөдөр ДБНХ-ны төв байранд болжээ.
Манай баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багуудтай оржээ. Нөгөө “А” хэсэгт Азербайжан, АНУ, Гүрж, ОХУын багууд багтсан байна.
Иран улсын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын багийг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай шийдвэрийг гаргасан байсан ч тус улсын Засгийн газар нь ДБНХ болон Ираны бөхийн холбооны хүсэлтийг нааштай хүлээн авч АНУ-ын багт виз олгох болжээ.