Улс орон бүрийн ёс заншил өөр боловч хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг хил хязгааргүй зүйл бол хайр дурлал юм. Дэлхийн өнцөг булан бүрт хайрын баярын өдрийг янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол энэ өдөр хүн бүр бие биенээ хайрлах, хайр хүний орчлонд ямархан үнэ цэнэтэй болох, хайр урлагийн бүтээлээр хэрхэн амилахыг “I LOVE YOU” тоглолтоос мэдэрч болох юм.
Жил бүрийн 2-р сарын 14-нд тохиодог хайрын баярын өдрийг дурлалт хосуудад зориулсан дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй энэ цаг мөчид Улсын Филармонийн гоцлол дуучин Наагий, Хулан нар “I LOVE YOU” хайрын дууны тоглолтоо үзэгч сонсогчдын хүртээл болгох гэж байна. 2017 оны 2-р сарын 13,14-нд 20:00 цагт улсын Филармонийн тайзнаа тоглогдох тус тоглолтонд Улсын Филармонийн “Баянмонгол” биг бэнд, удирдаач С.Саруул-Од /СТА/, Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцож хайрын сэдэвт олон сайхан дуу, хөгжим энэхүү тоглолтын тайзнаа эгшиглэх юм.
Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/230/ сайтаар худалдаалж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854 дугаараас лавлах боломжтой. Мөн тоглолтонд ирсэн дурлалт хосууддаа олон олон сюрприз барих аж.
Хайр гэдгийн утга учрыг ойлгоогүй айсан ч
Хайрлуулахын үнэ цэнийг энэхэн сэтгэлээрээ мэдэрлээ
Хорвоо дэлхий хязгаартай гэдгийг мэдэх болов ч
Хайр дурлалын ертөнцийг агуу уудам гэж мэдсэнгүй БИ ЧАМД ХАЙРТАЙ