МУГТ Х.Алтанхуягийн нэрэмжит сонирхогчдын боксын залуучуудын УАШТ маргааш эхэлнэ. “Алдар” спорт хорооны зааланд болох тус тэмцээн эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөөн өрнөх бөгөөд түрүүлсэн тамирчдад Тайланд улсад долдугаар сарын 1-7-нд болох Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрх олгох юм.
Тус тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх аж.