13 настай бүргэдчин охин Н.Айшолпаны амьдралаас сэдэвлэсэн “The Eagle Huntress” кино 89 дэх удаагийн “Оскар”-ын баримтат кино төрлийн эхний шалгаруулалтад тэнцсэн ч баримтат кино төрөлд нэр дэвшиж чадаагүй билээ. Тус бүтээлийг бодит амьдралаас сэдэвлэсэн баримтат кино гэдэгт эргэлзэж байгаа юм. Хэдийгээр “Бүргэдчин охин” “Оскар”-т нэр дэвшээгүй ч Их Британийн кино, телевизийн урлагийн шилдгүүдэд олгодог “Bafta award”-ын төлөө өрсөлдөж байна. Өнөө орой тус наадмын шилдгүүд тодрох аж.