Дэлхийн II дайны үед Адольф Гитлерийн ашиглаж байсан телефон утсыг энэ амралтын өдөр АНУ-д дуудлагаар худалдана. Уг утсан дээр Нацист Германы удирдагчийн нэрийг сийлсэн байдаг гэнэ. Үүнийг 1945 онд Берлин хотоос түүний хоргодох байрнаас олж байжээ.
Германчууд бууж өгсний дараа Зөвлөлтийн цэргүүд уг утсыг Их Британийн бригадын дарга Ральф Рейнарт дурсгаж байсан ажээ. Дуудлага худалдаа зохион байгуулдаг “Alexander Historical Auctions” газрын мэдэгдсэнээр, АНУ-ын Мэриленд муж улсын Чесапик-Сити хотод уг утсыг дуудлагаар худалдах бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ 100 мянган доллароос эхэлнэ.
Энэ утас 300 мянган долларын үнэд хүрнэ гэж Ральф Рейнарын хүү найдаж байна.