Нэгэн залуу хуримынхаа ёслолд эхлээд сүйт бүсгүйгээсээ биш бүсгүйн охинд “миний охин болооч” хэмээн хуримын санал тавьжээ. Ээжийнхээ хамтаар цагаахан даашинзаар гоёсон зургаа орчим насны охиноос ирээдүйн эцэг болох сүйт залуу өвдөг сөгдөн байж ээжтэй нь гэрлэх зөвшөөрлийг авсан юм. Охин ч нүдэндээ нулимстайгаар саналыг нь зөвшөөрч аав охин хоёрын тангаргийн бэлэгдэл болонх бөгжийг нь хүлээн авчээ.
Сэтгэгдэл (2)