Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө энэ сарын 18, 19-нд өрсөлджээ. Тус тэмцээн 30 сая воны шагналын сантай аж.
Манай улсаас 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцсон бөгөөд тэмцээнээс 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа нэгдүгээр байр эзэлжээ.
Мөн тус тэмцээнд дэлхийн 4 дээд амжилт эвдэгдсэн нь манай тамирчдын эвдсэн амжилтууд байлаа. Тухайлбал бага насны ангилалын "Зураг" төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд "Зураг" төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын "Хөзөр" төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, "Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Сэтгэгдэл (14)