“Mongolia’s Next Top Model” реалити шоу нэвтрүүлгийн ялагч ирэх сарын 8-нд тодрох бөгөөд энэ өдөр томоохон хэмжээний загварын шоу зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Загварын шоунд 16 оролцогч бүгд оролцох бөгөөд тэдэнтэй хамт Монголын шилдэг загвар өмсөгчид хамт тайзан дээр алхах аж.
Сонирхуулахад, энэхүү нэвтрүүлгиин үндсэн стилистээр И.Мөнхгуяа, гэрэл зурагчнаар О.Амгалан нар ажиллаж байна. Тэдний хувьд Нью-Йоркийн “Мерседес Бенз” загварын шоу, Берлиний альтернатив загварын долоо хоног, Монголын загварын сэтгүүлүүдийн зураг авалт, “Говь”,“Гоёо” брэндийн сурталчилгааны ажлуудыг гүйцэтгэдэг аж.
Сэтгэгдэл (1)