09:00 цагт: Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтаны сургалт, семинар болно. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа нар болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцоно. Хаана: ХНХЯ-ны 10 давхарт,
09:00 цагт: Зоонозын өвчин судлалын төвүүдийн удирдах ажилтны “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн болно.
Оролцогчид: ЭМЯ, ДЭМБ, ЗӨСҮТ, 14 аймгийн ЗӨСТ-ийн удирдах ажилтнууд, ЭМХТ
Байршил: Зоонозын өвчин судлалын үндэсний төв
09:00 цагт: Эрүүл мэндийн яам, Улсын нэгдсэн төв эмнэлэг хамтран “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний орчин үеийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Онолын мэдээлэл, сургалт хийж, хэлэлцүүлэг явуулна. Хаана: ЭМЯ-ны В заал.
10:00 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа саатуулах байрны эмч нарт "Мэдлэгээ түгээцгээе" сургалтыг зохион байгуулна.
НМХГ-ын хурлын танхим, сургалтын танхимуудад
10:00 цагт: "Химийн бодис ашигладаг, хэрэглэдэг үйлдвэр аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөрийн нөхцөл ажилтны эрүүл мэнд сэдэвт сургалт хэлэлцүүлэг" болно.
11:00 цагт: "Сар шинийн баяр болохтой холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, сэрэмжлүүлэг мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал хийнэ.