Францын Парис хотноо буюу Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээнээс Дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт БНСУ-ын Кан Ю Ёнг вазари үнэлгээгээр, хэсгийн аваргын төлөөх барилдаан нутгийн бөх Францын А.Мосдьерийг 2 минут 04 секундэд цэвэр, хагас шигшээд Испанийн бөх Фигуэроаг 1 минут 22 секундэд цэвэр ялж шигшээд шалгарсан. Аваргын төлөөх барилдаанд “Рио –2016” олимпийн наадамд шөвгийн наймд учраа тааран ялагдаж байсан, “Токио-2016” Гран прид алтан медалийн төлөө таарч, торгуулиар ялсан, “гол өрсөлдөгч” Жон Бу Кёнтой барилдсан. Хоёр бөх барилдааны үндсэн минутанд адил хоёр хоёр торгууль авсан. Golden score буюу нэмэлт цагт манай бөхөд дахин нэг торгууль өгснөөр ялалт БНСУ-ын Жон Бу Кёнд очлоо. Энэ удаагийн “Парисын Их дуулга” тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од дасгалжуулагчтай 13 тамирчин оролцож байна.