АНУ-д зохиогддог “Крещендо” олон улсын хөгжмийн наадамд “Ану мюзик” хийлийн студийн сурагч М.Анужин, М.Анунгоо, Д.Санчирмаа нар амжилттай оролцож, тус бүр дэд байрт шалгарчээ. Уг наадам өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлж, оролцогчдынхоо бичлэгийг хүлээн авч түүнээсээ шалгаруулалтаа явуулсан байна. Ингэхэд дээрх гурван сурагч шалгарсан тул наадмыг зохион байгуулагчдын зүгээс өсвөрийн хийлчдийг алдарт Карнегийн театрын “Weill Recital” танхимд тоглуулахаар урьсан байна.
Энэхүү урилгын дагуу өсвөрийн хийлчид маань энэ сарын 12-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон хүндэтгэлийн тоглолтод оролцож, дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулжээ. Энэ үеэр дэд байрт шалгарсан батламжийг оролцогчдод гардуулсан аж.
“Крещендо” олон улсын хөгжмийн наадам нь АНУ-даа нэр хүндтэйд тооцогддог ба тус улсын бүх мужаас гадна орос, канад, германи зэрэг орны хүүхдүүд оролцсон байна.
Сэтгэгдэл (1)