Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Эл өдөр охид бүсгүйчүүд маань хайртай залуудаа хайраа илчлэн зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэдэг болоод удаж байна.
Тиймээс хайртдаа зориулан хэрхэн өөрийн гараар зүрхэн хэлбэртэй шоколад бэлтгэх аргыг хүргэе.
1. Шоколадаа зорж жижиглэн, жижиглэсэн шоколаднаасаа төмөр саванд хийнэ.
2. Шоколадаа хийсэн савнаасаа арай том саванд ус хийж зөөлөн галаар буцалгана. Ингээд буцалж буй усны ууран дээрээ шоколадаа барьж хайлуулна.
3. Хайлсан шоколад дээрээ үлдсэн шоколадаа бага багаар нэмж жигд хайлуулна.
4. Бүх шоколадаа хайлж дуусмагц зүрхэн хэвэндээ хийнэ. Заавал зүрхэн ч гэлтгүй өөрийн хүссэн хэлбэр дүрсэд оруулж болох бөгөөд шоколадаа хатуурахаас арай өмнө нэмэлт чимэглэж болно. Мөн хуванцар хэвэнд хийх гэж байгаа бол шоколадаа бага зэрэг хөрсний дараа хийх хэрэгтэй. Эс бөгөөс хуванцар савны хэв алдагдах, хуванцраас ялгарах хорт бодис шоколаданд тань шингэнэ.
Хэлбэртэй шоколад хийх бас нэгэн аргыг бичлэгээр хүргэж байна.