Монголын чөлөөт бөхийн холбооны үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтын үеэр дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медаль, Гавьяат тамирчин С.Батцэцэг шигшээгийн үндсэн тамирчнаас нэрээ татжээ.
Тэрбээр үндэсний шигшээ багийн орон тооны бус шигшээд орох хүсэлтээ холбоондоо гаргасан бөгөөд “Би шигшээд 20 нас хүрэхгүй орох үедээ маш их урам авч байсан учраас энэ удаа дүү нартаа боломж олгоё” гэсэн байна. Мөн түүнтэй хамт ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальт Ш.Түмэнцэцэг нар залуу тамирчдаа дэмжих зорилгоор шигшээгийн үндсэн тамирчнаас нэрээ татаж, орон тооны бус шигшээд орох хүсэлтээ холбоондоо гаргасан байна.
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарыг сонгон авсан байна. Мөн эрэгтэй багт 12, эмэгтэй багт 11 тамирчинг сонгон авчээ.
Сэтгэгдэл (6)