-
2017 оны 1 сарын 11
Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн олон гайхалтай уран бүтээлүүд бий. Тэдний нэг МУСТА Л.Оюунчимэг агсны амилуулан дуулсан ”Үртэй хүн жаргалтай” дуу нь одоо ч бидний сэтгэлд тодхон үлджээ.
Тэгвэл энэхүү гайхалтай дууг нийтийн дууны шинэ үеийн төлөөлөл болох дуучин Д.Батцэцэг амилуулан дуулсан байна. Дууны аяыг Л.Батаа зохиож, үгийг Ж.Цогт бичжээ. Ингээд уншигчиддаа Монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн гайхалтай нэгэн уран бүтээлийг дуучин Д.Батцэцэгийн дуулснаар хүргэж байна.
-
2017 оны 1 сарын 11
Монгол Японы найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан энэ сарын 18-аас 20-ны өдрүүдэд Японы кино өдрүүд болох гэж байна. Тэрээр Тэнгис кино театрт өдөр бүр 15:00,18:00 цагуудад хоёр удаа үнэ төлбөргүй кинонууд гарах гэнэ.
Энэ удаагийн онцлог нь японы ард түмэн хөдөө аж ахуйн салбартаа хэрхэн хөдөлмөрлөж амжилт бүтээл гаргаж байгаа талаар сургамжтай сайхан кинонууд гарах аж.
-
2017 оны 1 сарын 10
Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн 20 жилийн ой, ”Перфект боди” фитнес клуб таван жилийн ойгоо тохиолдуулан “Perfect cup-2017” боди билдинг, фитнесийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Нээлттэй тэмцээн ”UB palace”-ийн ”Royal” танхимд нэгдүгээр сарын 27-нд болно.
Уг тэмцээн нь боди билдинг, эмэгтэй модел, эрэгтэй спорт модел зэрэг дөрвөн ангилалаар явагдах аж. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.
-
2017 оны 1 сарын 10
”Авьяаслаг азичууд 2015” тэмцээний дэд байрын шагналт, язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг энэ нэгдүгээр сарын 17-20-ны хооронд Бразилийн Сальвадор хотноо зохион байгуулагдах олон улсын хөгжмийн Percpan наадамд урилгаар оролцож, 19-ний үдэш уран бүтээлээсээ толилуулна. Мөн сарын 20-нд Бразилиа хотноо энэ жил тохиож буй Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болжээ.
-
2017 оны 1 сарын 10
“Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болно. 34 дэх удаагаа зохион байгуулагдах тус наадмыг энэ жил “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн агсны 70 жилийн ойн хүрээнд болох юм.
Наадам энэ сарын 28-нд болох бөгөөд наадмын бүртгэл энэ сарын 20-нд дуусна. Жил бүр 100 гаруй яруу найрагч бүртгүүлдэг ч зөвхөн 30-ийг нь шалгаруулж, хоёрын даваанаас тайзнаас унших эрх олгодог. Харин “Болор цом”-ын эзэд урилгаар оролцдог билээ.
-
2017 оны 1 сарын 10
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өчигдөр болж шилдгүүдээ тодрууллаа. Ингээд яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр хэн, ямар бүтээлээрээ шагнал хүрсэнийг танилцуулъя.
”АЛТАН ӨД-2016” наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд:
Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр - Зохиолч Ш.Энхбаярын ”Болжмор, ”Шоовдор”
Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр - Зохиолч Д.Жамъянгийн ”Сарны шувуу”
Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр - Зохиолч Т.Бум-Эрдэнийн ”Дотроосоо”
Баримтат уран зохиолын шилдэг бүтээл - Зохиолч Л.Дашнямын ”Байх, байх үгүйн дунд”
Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр - Судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын ”Гэгээг хүсэх, Мананд бэдрэх”
Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр - Зохиолч П.Батхуягийн ”Эсрэг цаг-3”
Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр - Зохиолч Д.Дашмөнхийн ”Цэвэрхэн саруулхан газар”
Жүжиг, киноны шилдэг зохиолоор - Ш.Гүрбазарын ” Жаргаагүй нар”
Яруу найргийн шилдэг бүтээлээр - Яруу найрагч Я.Баяраагийн ”Таслал”
-
2017 оны 1 сарын 10
Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын УАШТ Спортын төв ордны “А” зааланд өнөөдөр эхлэх бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Тус тэмцээнд нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д Х.Энх-Амар, М.Гандулам, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нарын шилдгүүд тулалдана.
-
2017 оны 1 сарын 09
Монголын үндэсний циркийн ”PUJE & GUYS” хамтлагийн уран бүтээлчид Герман улсын Кассель хотод зохиогдсон Флик Флак циркийн наадамд амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болжээ.
-
2017 оны 1 сарын 09
“Болор цом” яруу найргийн наадамд 2009 оноос хойш жил алгасалгүй айргийн тавд давхиж буй МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш шинэ оноо шинэхэн бүтээлтэй угтжээ.
-
2017 оны 1 сарын 09
УАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ
-
2017 оны 1 сарын 08
Жүдогийн ДАШТ
-
2017 оны 1 сарын 08
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн ”Буянт Ухаа” спортын ордонд өчигдөр эхэллээ. Энэ удаагийн УАШТ-нд нийт 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.
Энэ удаагийн тэмцээнд хэд хэдэн онцлог үйл явдал болж байна. Тухайлбал эрэгтэйчүүдийн 125 кг-ын шилдэг бөх олон усын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат зодог тайлж Сүлд спорт хорооны дасгалжуулагчийн албанд шилжсэн нь үзэгчдийн анхааралд байлаа. Мөн өнгөрсөн 2015 оны Ласвегасын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хүнд бэртэл авч их спортоос түр хөндийрсөн олон улсын хэмжээний мастер Батчулууны Анхбаяр дэвжээнээ эргэн ирж ”өөрийн жин” 74 кг-д өрсөлдөж илт давуу байдлаар эхний өрсөлдөгчөө яллаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн 75 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа, олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын Наранчимэг, 69 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар энэ удаагийн тэмцээнийг өнжив.
Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат жин өсч 86 кг-д зодоглож байгаа нь энэ жингийн өрсөлдөөнийг хурцатгах юм. Харин дэлхийн домог алдарт Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээнд ялсан олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон 63 кг-д хүч үзэхээр болсон нь мөн үзэгдчийн сонирхолыг татаж байна.
Ингээд та бүхэнд өчигдөр явагдсан хөнгөн жингийн барилдааны үр дүнг танилцуулъя. Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд “Арслан” клубын тамирчин С.Энхтунгалагийг оноогоор цэвэр ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр их спортоосоо түр хөндийрөөд байсан ч эргэн ирж, ийнхүү медаль хүртлээ. Тэгвэл энэ жингийн аваргаар ОУХМ Э.Нарангэрэл тодорлоо. Мөн эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг, 60 кг-д Б.Шоовдор, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар тус тус аваргаллаа. Харин эрэгтэйчүүдийн 57кг-д С.Батболд, 65 кг-д Н.Лхамгармаа нар аваргын алтан медалийг хүртэж, энэ оны улсын аварга боллоо.
Тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
-
2017 оны 1 сарын 08
ОХУ-ын Сибирийн Якутскт 250 мянга гаруй хүн оршин суудаг бөгөөд өвөлд дунджаар хасах 45 хэм хүрдэг манай гаригийн хамгийн хүйтэн газар юм. Гэрэл зурагчин Амос Чаппли Якутскийн хүйтэн өвөл хэрхэн өнгөрдгийг дурандаа буулгасан байна. Америкт сүүлийн 20 жилийн хамгийн хүйтэн өвөл болж, мөсөн хот болсон талаар сонирхолтой гэр зургийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл энд жил бүр мөсөн өвөл болдог байна
-
2017 оны 1 сарын 07
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2017 оны эхний тоглолтоо хүүхдийн сонгодог урлагийн боловсролд зориулан тоглох гэж байна.
-
2017 оны 1 сарын 07
Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа шинэ оны өмнөхөн долоо дахь ноён оргилдоо төрийн далбаагаа мандуулсан.
-
2017 оны 1 сарын 07
“Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь эл өдрүүдэд Богд хааны ордны музейн Хаан туулийн өргөөнд хайлна.
-
2017 оны 1 сарын 06
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 7-8-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Тэмцээний эхний өдөр буюу маргааш эрэгтэйчүүүдийн -57, -65, -74, -97 кг, эмэгтэйчүүдийн -48, -55, -60, -69 кг-ын жингийн барилдаан болох юм.
-
2017 оны 1 сарын 05
2016оны 12-р сарын 29-ны өдрийн 13 цагт Улаанбаатар чуулгын байранд “Ай Эйч Си”ХХК-ны зохион байгуулдаг 7 дах жилийн K-POP & Cover Dance амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн нь жил бүр уламжлал болсон бөгөөд тэмцээний шагнал нотебүүк таб мөнгөн шагнал дурсгалын зүйлс болоод гол шагнал нь БНСУ-д суралцах сургалтын тэтгэлэг олгодог билээ. “Ай Эйч Си”ХХК-ны хөрөнгө оруулагч ерөнхий захирал Гүон Иг Сон нь тэмцээний нээлтийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ энэхүү жил бүр зохион байгуулдаг тэмцээнээ цаашид уламжлалын дагуу жил бүр зохион байгуулхаас гадна мөн өөр олон тэмцээнүүд зохиох болно гэж дурдьлаа. Энэ удаагийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар мэдээж “Ай Эйч Си”ХХК , ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ын Солонгос Олон Улсын их сургууль, солонгосын эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч эмнэлэг болох Олон улсын Эн Эе эмнэлэг , Юны Кореа, KCTS, Сити их сургууль хамтран ажиллаа. Нийт 60 бичлэгээс 31-г шалгаруулж, 12.24-ны 10:00 цагт Сити их сургууль дээр дундын шалгаруулалт болж 18-н баг оролцогч финальд оролцохоор шалгарлаа. Тэмцээнийг“Эх Орон” ТВ-н захирал А.Машмаа, Ай Эйч Си”ХХК-ны захирал Х.Янжинсүрэн, Сити их сургуулийн бүжгийн багш Х.Ууганбат, зохиолч А.Пүрэвмаа, Ажилчин залуучуудын оройн сургуулийн нийгмийн ажилтан багш Х.Гандолгор, Солонгос Олон Улсын Их Сургуулийн гадаад харилцааны албаны дарга Жон Юн Сог, Олон Улсын Эн Эе эмнэлэгийн Хэ Ин Жон дарга нар тэмцээнийг шүүв. Мөн тэкевондогийн “Эхлэл” клубын гишүүн Б.Анар-Эрдэнэ клубынхээ 11 гишүүдийн хамтаар уригдаж Монгол төрийн дуулалын аян дээр үзүүлэх тоглолт хийж, Тэмүүжин морин хуураар ая дуугаа өргөсөн нь оролцогчид болон үзэгчдийн талархал хүлээлээ.Тэмцээний дүн гарч СУИС-ын оюутан Ё.Дамчаабадгар бүжгээр тэргүүн байр эзлэж, МУИС-ийн GG хамтлаг бүжгээр 2-р байр, Сити их сургуулийн Г.Мргад дуугаар 3-р байр, Дархан хотын Од сургуулийн ICE BOX хамтлаг бүжгээр 4-р байр, ШУТИС-ийн DANIELS хамтлаг бүжгээр 5-р байр, тусгай байранд МУИС-ийн Б.Тольтгилбэр тус тус шалгарлаа. 2017онд БНСУ-ын СОУИС-иас мөн 8 дах тэмцээний ивээн тэтгэгчээр оролцож зохион байгуулах бөгөөд бүртгэлийн мэдээлэлийг 7011-7000 / 9913-3937 / 9595-0321 утсаар холбогдож авах боломжтой.
-
2017 оны 1 сарын 05
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны УАШТ нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. Тэмцээний хөтөлбөрийг танилцуулъя.
Нэгдүгээр сарын 7, Бямба гариг
10.00-14.00 цагт: Урьдчилсан болон дагах барилдаан
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
17.00-19.00 цагт: Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Нэгдүгээр сарын 8, Ням гариг
10.00-14.00 цагт: Урьдчилсан ба дагах барилдаан
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16.00-19.00 цагт: Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
19.00 цагт: Багийн дүн гаргах, шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав нар ажилллх юм байна.
-
2017 оны 1 сарын 04
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тавь дахь удаагийн тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран УИХ-ын даргын ивээл дор 2017 оны 1 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээшгүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцдог.
Төв аймгийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын хагас шигшээ тэмцээн
Хоёр үе шаттай зохиогддог энэхүү тэмцээний анхан шатны шалгаруулалт өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур бүх сум, дүүрэгт болж нийтдээ 5100 хүн оролцсон бол хагас шигшээ тоглолт өнгөрсөн 12 дугаар сарын эхээр аймаг, нийслэлийн хэмжээнд явагдаж 987 шатарчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж өрсөлджээ.
Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн
Дорнод аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн
Хагас шигшээ тэмцээнд нийслэлээс шалгарсан эрэгтэй 18, эмэгтэй 9, аймаг тус бүрээс шалгарсан эрэгтэй хоёр, эмэгтэй нэг, нийт 90 шатарчин дараагийн шат буюу Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх аваад байна. Эдгээр шатарчид дээр УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-аас удирдлагуудыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Ардчилсан Үндсэн хууль тогтооогчдын холбоо зэрэг байгууллагуудыг төлөөлсөн 30 шатарчин нэмэгдэж Шатар сонирхогчдын улсын аваргын төлөө өрсөлдөх юм.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байрт шалгарсан шатарчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгодог. Мөн энэ үеэр “Оюунлаг түшээ”, “Ахмад шатарчин” шалгаруулж шагнадаг уламжлалтай.
УИХ-ын даргын ивээл дор тав дахь удаагаа зохиогдож байгаа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний нээлт энэ сарын 7-ны Бямба гарагийн 9.30 цагт Төрийн ордонд болж, уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд анхны нүүдлийг хийж тэмцээнийг эхлүүлэх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.