Монгол бөх Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдсэн өдөр, Безкон-Аудит ХХК үүсэн байгуулагдсаны түүхт 15 жилийн ойд зориулсан Намрын улирлын нээлтийн барилдаан сайхан боллоо.
Барилдаанд у.ар Р.Пүрэвдагва, шинэ заан Н.Жаргалбаяр, у.х Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, шинэ харцага М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Хилчин СХ-ны бөх, улсын шинэ залуу харцага О.Хангай 8 даван түрүүлж, цолоо анхныхаа түрүүгээр мялаав.
Дорнод аймгийн харьяат, улсын залуу начин Д.Анар үзүүрлэв. Их шөвөгт ирж яваа цагийнхны төлөөлөл а.з Э.Энх-Амгалан /Э.Энхбат начны дүү/ энэ жил Архангай аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн харцага цол хүртсэн Б.Зоригтбаатар нар шалгарлаа. А.х Зоригтбаатар ноднин жил ц.н цолтойгоор мөн нээлтийн барилдаанд ийн бужигнуулж, их шөвөгт шалгарсан билээ. Магнай бөх Пүрэвдагва арслан зургаагийн даваанд у.н Д.Анарыг амалж өвдөг шороодсон бол шинэ заан Жаргалбаяр а.з Энх-Амгаланд унасан юм.
Сэтгэгдэл (1)