-
2017 оны 1 сарын 28
Сонирхогчийн сүмо бөхийн бүх Японы аварга, оюутны ёкозүна Б.Төрболд мэргэжлийн сүмогоор барилдахаар шийджээ. Тэрбээр “Нишикидо” дэвжээнд элсэн, Хаврын тэмцээнд макүшитагийн 15-аас эрэмбэлэгдэн барилдах юм.
Өдгөө 26 настай Б.Төрболд өнгөрсөн жилийн сонирхогчийн сүмогийн бүх Японы аваргад түрүүлж, ёкозүна цол хүртэн, гадаадын анхны бөх болсон. Мөн сонирхогчийн сүмогийн ДАШТ-ээс өсвөрийн ангилалд мөнгө (2012), насанд хүрэгчдийн ангилалд алт (2014), хүрэл (2015), бүх Японы аварга шалгаруулах тэмцээнээс хошой алт (2015, 2016), хүрэл (2013), бүх Японы сонирхогчийн сүмогийн жингийн аваргын үнэмлэхүй жинд алтан медаль тус тус хүртжээ.
-
2017 оны 1 сарын 27
Шведийн Троллхэттан хотноо Бэндигийн ДАШТ болж байгаа билээ.
Манай бөмбөгтэй хоккейн баг тамирчид ”A” хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан. Улмаар дараагийн тоглолтоо ”Б” хэсгээс дөрвөөр гарсан Голландын багтай хийж, 6-2-оор хожлоо. Ингэснээр Монголын Бөмбөгтэй хоккейн шигшээ баг хагас шигшээд шалгарлаа.
Манай тоглогчдоос супер легионер Роман Мурзин 5 гоол, багийн ахлагч Тамир 1 гоол тус тус хийжээ.
-
2017 оны 1 сарын 27
1. Хүүхдүүдээ хангалттай хэмжээнд унтаж амарч чадаж байгааг эсэхийг нь хянаарай.
·Жил бүр зохийн байгуулагддаг Associated Professional Sleep Societies (APSS)-ийн уулзалтанд дээр 2010 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд танилцуулжээ. Уг судалгаагаар өдөрт хамгийн багадаа 11 цаг унтдаг сургуулийн өмнөх насны хүүхдүүд оюуны хөгжлийг шалгах тестэд хамгийн өндөр оноонуудыг авсан байна.
Английн National Sleep Foundation-ээс тогтмол хангалттай хэмжээнд унтаж амрах нь тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг
АНУ-ын Bradley эмнэлэгийн хронобиологийн судалгааны захирал , Brown их сургуулийн сэтгэл судлал-сэтгэцийн тэнхимийн профессор Mary Carskadon “ унтах үед тархинд тархины өсөлт хөгжилд нөлөөтэй чухал шинэ циклүүд явагддаг учраас хангалттай унтаж амрах нь маш чухал” гэж тэмдэглэжээ.
2. Тогтмол дасгал хийлгэ.
Дасгал хөдөлгөөн нь тархины хоол гэж хэлж болох бөгөөд тархины үйл ажиллагаа, ялангуяа ой тогтоолт, бодох сэтгэх үйлд нэн сайн нөлөөтэй. Дасгал хөдөлгөөн гэдэг бол цусны эргэлтийг сайжруулдаг, улмаар биеээр эргэлдэх цусны хэмжээг ихэсгэж, чухал эд эрхтэнүүдэд хүрэх цусны хэмжээ ихэснэ.
Цусан хангамж сайжрана гэдэг нь хүчилтөрөгчийн хангамж ихэснэ гэсэн үг, тиймээс тархины эд эсийн түвшинд тэжээл сайжирч, тархиний эсийн үйл сайжирна. Түүнчлэн дасгал хийх явцад тархины эдүүдэд нейротрофик фактор (BDNF) болох өвөрмөц уураг ялгардаг. Энэхүү уураг нь тархины эсүүдийн өсөлт, хоорондын харилцан хамаарал, холбоог идэвхижүүлж өгдөг.
3. Бэлэн хүнс хүнсний бүтээгдэхүүнээс татгалз
Английн нэгэн судалгаагаар бага насны хүүхдүүд бэлэн хүнсний бүтээгдэхүүн ихээр идэх нь тэдний IQ-г бууруулж байгааг тогтоожээ.
Английн томоохон их сургуулиудын нэг болоах Bristol их сургуулийн судлаач, судалгааны удирдагч Kate Northstone амид дэм, ш,им тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдийн IQ-д мэдэгдэхүйц хэмжээний нөлөөг үзүүлж байгааг цохон тэмдэглэсэн.
Түүнчлэн 3 настай хүүхдүүд бэлэн шим тэжээл муутай бүтээгдэхүүнээр хооллох нь 5 жилийн дараа хүүхдийн IQ буурах шалтгаан болно хэмээн дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нэг Journal of Epidemiology and Community Health – д хэвлэгдсэн нэгэн судалгааны ажилд дурьджээ.
4. Тэдэнтэйгээ ойр дотно байх.
Канадын Монтрейл их сургуулийн судалгаагаар хүүхдийн сурах чадвар нь аав ээжтэйгээ хэр ойр дотно байсантай холбоотой байгааг тогтоожээ.
Эрдэмтэд хүүхдийг тэвэрч, хамт тоглож, ойр дотно байх нь тэдний биед окситоцин хэмээн бодис ялгаралтыг ихэсгэнэ. Энэхүү дааврын үйлдэл маш өргөн хүрээтэй бөгөөд тэдний нэг нь хүүхдийн сурах чадварыг нэмэгдүүлдэг байна. Мөн окситоцин нь хүүхдийн оюуны хөгжил, шийдвэр гаргах чадвар, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг болох нь батлагдсан.
5. Хүүхдүүдээ бичгийн хэвээ сайжруулахад нь тусал, дэмж.
Хүүхдийнхээ бичих чадварыг сайжруулах нь таны хувьд цагийг дэмий үрж байгаа хэрэг биш юм. Бичих явцад хүүхэд булчингийн үйлээ хянаж, бичиж буй зүйлийнхээ талаар бодож сэтгэж байдаг учраас бичгийн дадлага сайн хийх нь хүүхдийн тархи, оюуны хөгжил, танин мэдэхүйг сайжруулна.
6. Тэдэнд компьютер болон видео тоглоом тоглохыг нь зөвшөөр
Тиймээ. Та яг зөв уншсан. Магадгүй та нэлээд гайхаж байгаа байх. Бодох, сэтгэх, төлөвлөх шинж чанартай тоглоомын төрлүүд нь хүүхдэд тархины нэгэн төрлийн дасгал болно.
Гэхдээ мэдээж хэрэг тэдэнд тоглох тодорхой цагийн хуваарь гаргаж, түүнийгээ дагаж мөрдөх нь чухал. Компьютер, видео тоглоом нь гар болон нүдний хоорондын хамтын үйл ажиллагаа, хурдан ойлгох, хурдан сэтгэх, болон нүдний баримжааг сайжруулдаг.
7. Хүүхдүүдтэйгээ хамтдаа тогло.
Хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь тэдэнд зугаатай байхаас гадна, тэдний тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Судлаачдын хэлснээр та хүүхдээ ухаантай болгохын тулд үнэтэй тоглоом худалдан авч эсвэл чадвартай багш нарыг хөлслөх шаардлагагүй. Хамгийн гол нь та хүүхдүүдтэйгээ л хамт тоглох.
Судалгаагаар аав ээжтэйгээ хамт тоглодог байсан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурлагын ерөнхий түвшин бусад хүүхдүүдийнхээс харьцангуй өндөр байсан байна.8. Ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх
Та аль болох бага наснаас нь хүүхэддээ ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх нь тэдний үгийн баялаг, ерөнхий мэдлэг, ярих чадвар, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, шалтгааныг илрүүлэх чадварыг хөгжүүлдэг.
Энэ бүх дэвшилтэт чадварууд нь ихэвчлэн таны хүүхэд сургуульд орох үед таньд мэдрэгдэх бөгөөд та өөрийн хичээл зүтгэлдээ үргэлж талархаж явах болно
-
2017 оны 1 сарын 27
Яагаад бид чухам ингэж аж төрөх болсоноо ердөө ч ойлгодоггүй юм. Хэн ч тайлбарлаж өгөхгүй байсаар өдийг хүрлээ дээ хөөрхий. Нүдээ нээсэн цагаас эхлээд энэ л байшингийн буланд төвхөнөсөн би бусад ах дүү, хамаатан садан маань ч гэсэн булан тохой, хаа нэг газрын ёроол мухар, замын хашлага, эсвэл хад, жалга дагаж амьдардаг гэж сонссон юм байна. Яахаараа заавал өргөстэй, үзлийн муухай царайтай гээд л булан тохой оногддог байна аа гэхээр бусдаас дутуу юм шиг санагддагаа нуух юун. Хэн ч биднийг арчилж торддоггүй, харин ч бүр хог хаягдлаа овоолж өгнө, тэр ч байтугай үржил шимийг нь булаалаа гээд үзэж чадахгүй нэг нь зулгааж тасдаж хаяхыг нь яана. Тэгсэн ч бид улам л өнөр олуулаа болсоор. Одоо энэ гудамж бараг манай нэрэмжит ”хороолол” болсон гэлтэй. - Хүүе, тэр хараач. Хойд айлын Жаргал эзэгтэй өнөөх ягаан хувингаа баруун гартаа дааж ядан толгойгоо эсрэг тийш нь гилжийлгэсээр ирж явна. Пөөх..., тээр. Ингээд л саван хөөсөндөө сааралтсан угаадсаа нүүр нүдгүй цацаж орхичихоод хэнэг ч үгүй яваад өгөхийг нь яана. За, гэхдээ энэ аагим халуунд сэрүү татаад л явчихаж байгаа болохоор бороо хургүй удаж, хатах шахаж байгаа надад бол болж л байна гэж сайхнаар бодоод үлдэхэд болохгүй нь байх вэ. Учиргүй сайхан гэх нь ч хаашаа юм, үнэндээ бол үнэр танар гэж авахын аргагүй золигийн эд.
Тэглээ гээд хүссэн зүгтээ зугтаж чадах биш дээ ямар. Усгүй намайг сэрүүцүүлж өгсөнд ”Баярлалаа” эгч минь гээд л үлдэж байгаа юм. За энэ ч яахав, та нар намайг нэг муу гудамжны буланд хэнд ч тоогдохгүй насаараа амьдарсан болохоор тийм ч уйтгартай амьтан гэж бодохын хэрэггүй шүү. Миний амьдрал бол үнэхээр сонирхолтой. Саяхан гэхэд л бараадаж ургасан энэ байшинд маань амьдардаг айлын Гэрлээ бүсгүйг нэг залуу зорьж ирдэг юм байна. Ганган хээнцэр тэргээрээ намайг арай л дайрчихсангүй. Халуун бүгчим болоод ч тэр үү, машиныхаа хаалгыг дэлгэчихээд уулзаж байгаа хоёрын үг яриа, үйлдэл бүхэн нь нүднээ илт. Хөөрхий хүмүүс, хэн ч хараагүй гэж бодоод л хамаг нууцаа дэлгэн ярьж, үнсэлцэж гарсан даа. Арга ч үгүй биз дээ, би сонслоо харлаа гээд ер нь яах ч билээ. За тэр ч яахав, хамгийн гол нь үс зүсээ цэмбийтэл янзалсан ганган залуугийн гарт улаан туузаар чимэглээстэй үзэсгэлэнт сайхан сарнайн үхэл дурлалт бүсгүйдээ барих хамгийн гоё бэлэг байсан нь дэндүү харгис ч юм шиг санагдаад явчихав. Сайхан улаан дэлбээгээ хумиад сульдсан нүдээрээ над руу аврал эрэн харахад нь өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрснийг юу гэх вэ. Сарнайн тавилан гэж энэ л байх. Бас бодоод байхад сарнайн үхэл ариухан юмаа, хайр сэтгэлт хосын аз жаргалын бэлэгдэл болоод үхнэ гэдэг бахархалтай төгсгөл биш гэж үү. Гэрлээ түүнийг гэртээ авч ороод яасныг нь мэдэхгүй л дээ. Би л хувьдаа, бусдад баяр хөөр, аз жаргал бэлэглэж, энэ орчлонд ирсэн хэргээ бүтээдэг сарнай цэцгээр бахархсаар хоцорсон юмдаг. За тэгээд, энэ хорвоогийн сонирхолтой зүйл алийг тэр гэх вэ, бас нэг удаа хоёр согтуу нөхөр манай гудамжинд ирээд бөөн ”дайн” боллоо доо. Хоорондоо маргаж байна аа, хэн нь чадалтай, нэгнээсээ илүү давуу гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж үзэж тарав. Харин би тэднийг хараад чадалтай, хүчтэй гэдгээ батлах гэж зүтгэсний учрыг олох гээд хирдээ л бодолд автлаа.
Түрүүний хувин дүүрэн угаадас цацчихаад явж одсон Жаргал гэгч эзэгтэйн байшингийн цонхон дээр гоёмсог таримал цэцгүүд зөндөө бий. Хэдэн сарын өмнө чамин эрээн ваартай сайхан цэцэг авчирсан нь миний л мэдэхээр өдөр бүр услан тордож харагддагсан. Тээр өндөр цонхон дээрээс ихэмсэг нь аргагүй харагдах үзэсгэлэнт цэцэг. Нэг л өдөр өмнө минь савтай хогноос үхэдхийн унахыг хараад өөрийн эрхгүй шимширч билээ. Тэр цагаас хойш бусдын дэмжлэггүйгээр ургаж чаддаггүй таримал цэцэг ч биш, зуурхан хугацаанд гэрэлтээд үхдэг сарнай ч биш, булан тохой гэж гололгүй байгалийн хатуу ширүүнийг туулан ургаж чаддаг, өөрийнхөөрөө жаргалтай, хүчирхэг ”Халгай”-н тавиландаа үргэлж баярлаж амьдардаг болсон юм даа би.
-
2017 оны 1 сарын 27
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт болох гэж байна. Тус сонгон шалгаруулалт нэгдүгээр сарын 29-нд ҮБТДС-д 10:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.
Багш нарын материалыг нэгдүгээр сарын 28-ны 18:00 хүртэл МЖБХ-нд хүлээн авах бөгөөд дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай.
БСШУС-ын 2016 оны А/131 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2 дугаар зүйлийн 2.2-д заасан шаардлагыг хангасан жүдо бөхийн дасгалжуулагчдыг дээрх сонгон шалгаруулалтад оролцохыг уриалжээ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-Өргөдөл,
-Намтар,
-Төрийн албан хаагчийн анкет-
-“Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-дзаасан шаардлагыг хангаж буйг харуулах нотлох баримтууд,
-
2017 оны 1 сарын 27
ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 27-29-нд “Енисей” хөлбөмбөгийн ордонд чөлөөт бөхийн “Иван Ярыгин” гран при тэмцээн болно. Зохион байгуулагч орноос олон шилдэг тамирчин оролцдог тул гадаад бөх түрүүлэх нь ховор. Гэхдээ өнгөрсөн жилийн тэмцээнд манай улсын тамирчин П.Орхон, Б.Одончимэг нар алтан медаль хүртсэн билээ. П.Орхон ялангуяа Японы домогт бөх Каори Ичог цэвэр ялж, үзэгчдийг шуугиулсан юм.
Энэ жилийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 24 бөх зодоглоно.
Нийт 19 орны баг оролцох тус тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчин 150, мөнгө хүрэл медальтан 100, 50 мянган рублийн шагнал хүртэнэ. Мөн дасгалжуулагч нь ч 50 мянган рубл халааслах юм.
Харин ирэх жилээс энэхүү тэмцээний зохион байгуулалт өөрчлөгдөж, эзэн орны тамирчны тоог хязгаарлах юм байна. Ингэснээр жин тус бүрт таван бөх хүч үзнэ. Түүнчлэн наймдугаар сард хийх санал ороод байгаа гэнэ.
-
2017 оны 1 сарын 27
Улаанбаатар хотноо
-
2017 оны 1 сарын 27
13 настай Н.Айшолпаны тухай өгүүлэх “Бүргэдийн анчин” баримтат кино өдгөө АНУ-ын кино театруудаар гарч байгаа билээ. Тэгвэл “Sony Pictures’’-ийн бүтээл уг киног ирэх сарын 7-ноос DVD болгон гаргахаар төлөвлөжээ. Тэрээр уг киног 22.45 ам.доллароор худалдан авах боломжтой юм байна.
Сонирхуулахад, эмэгтэй хүний эр зориг, тэсвэр тэвчээрийн үлгэр дуурайлал болж буй Н.Айшолпан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Х.Клинтон, жүжигчин Ума Турман нартай хамт “Harper’s Bazaar” сэтгүүлээс гаргасан “Эрэлхэг эмэгтэй”-н жагсаалтад багтаж, “Variety” хуудсын нүүрийг чимжээ.
-
2017 оны 1 сарын 26
Монгол Улсын Их хурлын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч Дорждугарын Гантулгын санаачилгаар Залуу малчдыг дэмжих аяныг энэ сарын 31-нээс ирэх гуравдугаар сарын 31-ний хооронд Улаанбаатар хот, 21 аймгаар Монгол поп Увертюра хамтлагийн тоглолтоор гурван үе шаттайгаар зохион байгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.
Яруу тансаг Монгол аялгууг поп операгийн гайхамшигтай хослуулан үзэгч, сонсогч түмэндээ тоглолт болгон хүргэхээр “Uvertura” хамтлаг бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Монгол поп, опера “Uvertura” хамтлаг хоёр дахь бие даасан “Монгол минь...” цомгоо сонсогч түмэнд хүргээд зогсохгүй цомгийн баяраа энэ сарын 31-ны өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа үзэгч, сонсогч түмэндээ зориулан тоглох юм. Улмаар Монгол улсын бүх аймгаар аялан тоглох аж.
Тус тоглолтоос олсон орлогыг тухайн аймгийн залуу гэр бүлүүдэд мал болгож хандивлах юм байна.
Нүүдэлчин соёлын гол эзэд болох малчид, тэр дундаа залуу малчдаа дэмжих аяныг санаачилснаар сүүлийн жилүүдэд дараалан болсон ган зуд болон нийгмийн бусад олон хүчин зүйлээс шалтгаалж малгүй болсон залуу малчдаа дэмжиж амьдралыг нь дээшлүүлж зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход энэхүү аяны гол зорилго орших аж.
Мөн тоглолтод ирсэн хүн бүрт ”Монгол минь...” цомгийг бэлэглэх юм байна.
-
2017 оны 1 сарын 26
ЮНЕСКО-гийн санхүүжилтээр “Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь” төсөл дөрвөн жилийн хугацаанд манай улсад хэрэгжсэн билээ. Эл төслийн хүрээнд туулийн тухай 12 боть бүхий “Монгол туулийн өвийг хадгалж хамгаалах, сэргээн өвлүүлэх онол, практикийн асуудал” эмхтгэлийг Соёлын өвийн төвөөс эрхлэн гаргажаа.
Туулийн урын санг нарийн судалж, туульчдыг бүртгэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг 12 ботийн эхнийх нь “Монгол туургатны туульчид”, II нь “Заяын Гэсэрийн тууж”, III нь “Жангар”, IV нь “Бум-Эрдэнэ I”, V нь “Бум-Эрдэнэ-II”, VI нь “Халх тууль”, VII нь “С.Баянгийн туульс”, VIII нь “Э.Баатаржавын хайлсан туульс”, IX нь “Г.Самданы туульс”, X нь “’Эрийн сайн Хан Харангуй”, ХI нь “Монгол сонгодог туульс”, XII нь “Алтайн урианхай Заны Жилкэрийн удмын туульчид” зэрэг нэртэй аж.
-
2017 оны 1 сарын 26
Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир энэ сарын 16-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр зодог тайлсан. Мөн түүний гэргий жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд мөн зодог тайлахаар болсон. Учир нь тэд хамтдаа гадаадад суралцахаар төлөвлөж буй гэнэ.
Тэгвэл жүдо бөхийн шигшээ багийн шилдэг эмэгтэй тамирчид болох МУГТ Ц.Мөнхзаяа, М.Бундмаа мөн зодог тайлахаар болжээ. Ийнхүү Монголын жүдо бөхийн нэгэн үеийн тив, дэлхийн шилдэг тамирчид тамирчны замналаа өндөрлүүлж байна.
-
2017 оны 1 сарын 26
1-р сарын 26
11 цаг 17 минут
Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хамтын амьдралдаа цэг тавьжээ
Lifestyle Celebrity news
Нийтийн дууны ертөнцөнд өнгө нэмсэн хосоор нэрлэгдээд байсан Б.Болд, Э.Чулуунчимэг нар хамтын амьдралдаа бүр мөсөн цэг тавьсан бололтой. Дуучин СТА Чулуунчимэг өөрийн фэйсбүүк хуудсандаа:
Хайрлаад хайрлаад байхад
Хайр даадаггүй
Уучлаад уучлаад байхад
Алдаагаа ухаардаггүй
Тэвчээд тэвчээд байхад
Гэм нүглээ ойлгодоггүй
Эхнэр гэдгийг эд хогшил мэт санаж
Энхэр биеийг нь сэвтээж гэмтээж
Харын өвчинд тархи нь идэгдэж
Харгис авир зүрхэнд нь хуралдсан
Алдар нэр зоос мөнгийг
Амьдралын гол зорилго мэт андуурч
Өнгөний сайхан сэтгэлийн сайхныг
Үзэж ялгах ухаан нь балартсан
Нүүр дүүрэн гэмгүй төрхөөрөө
Нүгэлт төрхөө нуун далдалсан
Ичих нүүр эрээ цээргүй
Эрийн оронцог болсон чамайг
Энэ бие энхрий үрээс минь гадна
Бурхан тэнгэр харж байгааг сана
Бусдын нүд ч сохор бишийг ойлго
Үйлийн үр нүглийн төлөөс
Үг дуугүй л чамруу очно
Түмэн олны хайрыг хүндэлж
Түнэр хар төрхийг чинь нууж
Таван жилийг ардаа үдсэн.
Тэвчээрт хязгаар байдаг л юм байна
Тэсэхгүй өнөөдөр үгээ хэлж байна
Үрийн минь эцэг сайн л явбал
Үнэхээр бусад нь надад хамаагүй
Ямар хүнийг дутуу үнэлж
Яаж чи доромжилж байснаа
Ойлгоцгоох өдөр ирнэ гэдэгт найдъя
Одоо угаасаа бүх зүйл дууссан
Ёсолж тавьсан хадаг яндараа
Нэхээд авах ёсыг сонсож байсангүй
Олоон жилийг хамт туулаагүй ч
Олон л зүйлийг чамаас мэдэрлээ
Гэгээн сайхан ч зөндөө л байлаа
Гэрэлгүй галгүй ч амьдарч үзлээ
Ирээдүйд яаж галтай явахыг минь
Хараад л суухаас өөр хувь чамд үлдээгүй… хэмээн нийтэлжээ.
27
Санал болгох
Эртний Атлантидийн нууц
Эрчүүдэд хэрэгтэй нэмэлт тэжээлүүд
Таны биед ямар витамин дутагдаж байна вэ?
Аарцтай боов хийх
Шинэ хүүхэд угтах монгол ёс
Би л ганцхан яагаад ингэж зовох ёстой юм бэ?
Ханиад томуугаас сэргийлэх энгийн аргууд
Хаван (Edema) гэж юу вэ?
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757
27 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
49.199.74.53Зочин • 1 сарын 26. 12 цаг 09 минут
Сайхан гэр салж дунд нь хуухэд л хохирч бна харамсалтай. Бас ямар шонийн эрвээхэй Анужин шиг шулам энэ хоерын дундуур гуйж гэр бул салгасан бол, нохор нь гэж тархи нь эргэсэн амьтан. Гэр булийн хуулийг чангатгаж Солонгос шиг гэр бул салахад эцэгт нь хуухдийг огдог, эхнэр хохиролын монго авдаг болбол ядаж л гэр булээс гадуурх завхайралыг Багаван.
• Хариу бичих • Шэйрлэх
202.180.216.162ert • 1 сарын 26. 11 цаг 59 минут
ЮУН СҮРТЭЙ АВГАЙ ВЭ, ЗАЙЛАХ МӨРӨӨРӨӨ ЗАЙЛАХГҮЙ НӨХРӨӨ БААХАН МУУЛЖ ШҮЛГЭНЦЭР ЭРЭЭЧЧИХЖЭЭ, ИЙМ НОВШИЙН ХҮҮХНҮҮД ИХ БОЛЖЭЭ.
• Хариу бичих • Шэйрлэх
27.123.214.114Зочин • 1 сарын 26. 11 цаг 55 минут
ЭРГЭЭД НИЙЛЭХИЙН ХООРОНД ИНГЭЖ ИХ ЦАГ ГАРЗДАЖ ЦААС ЭРЭЭЧИХ ХЭРЭГ ЮУН .
• Хариу бичих • Шэйрлэх
202.179.29.159Зочин • 1 сарын 26. 11 цаг 52 минут
эрэгтэй хүмүүсийн гэмгүй төрхний цаана маш их дарамт байдагийг эгч нар нь харич нэг мэднэ дээ миний дүү насандаа зоригтой шийдвэр гаргасан нь сайн байна. Чулуунчимэгтээ амжилт хүсье
• Хариу бичих • Шэйрлэх
202.131.233.10зочин • 1 сарын 26. 11 цаг 51 минут
Б.Болдыг эхнэр Чулуунчимэгтээ дээрэлхүү ааш муутай гэж сонссон. Энэ эмэгтэй сайхан дуулдаг сайхан эмэгтэй шүү дээ Ийм эмэгтэйг харйлаж чадахгүй бол эрийн муугийн шинж дээ Чулуунчимэгээ чамд амжилт хүсье
• Хариу бичих • Шэйрлэх
202.179.8.114Зочин • 1 сарын 26. 11 цаг 49 минут
Брет Пит, Жоли хоёр салах гээд 1 жил илүү болсон. Манай 2 дуучин маань маргааш гэхэд эвлэрэх байхаа. Урьд өмнө саллаа гээд уйлж унжаад байсан даа.
• Хариу бичих • Шэйрлэх
202.126.89.197zochin • 1 сарын 26. 11 цаг 49 минут
har hor suusan bol tolgoinoos ni salahgvi salsan deer
• Хариу бичих • Шэйрлэх
202.126.89.197zochin • 1 сарын 26. 11 цаг 48 минут
nasaaraa haramsaj zowj chanasan dowol salsan deer
• Хариу бичих • Шэйрлэх
124.158.79.173ИСЛАМЫН УЛС • 1 сарын 26. 11 цаг 44 минут
Одоо яахав дээ. Муусайн Гичийнүүд байнга САЛНА САЛАЯ гээ биз. Олон ааштай хүүхнүүд Хужаагийн доор хэвтэж байвал ТААРНА
• Хариу бичих • Шэйрлэх
203.91.119.102Зочин • 1 сарын 26. 12 цаг 12 минут
Bitgii guts
• Хариу бичих • Шэйрлэх
202.21.105.42Зочин • 1 сарын 26. 11 цаг 50 минут
эргүү мал
• Хариу бичих • Шэйрлэх
103.10.21.66altantsetseg • 1 сарын 26. 11 цаг 43 минут
Vp xvvxdee bodoj zobj amidapcnaas yypiigyy bodoj ipeedvigee xapj amidapsan ni deep vnexeep zobooj baisan bol salax xepegtei emee ni odoo 60 gapsan nasan tupshdaa neg muu zupshiltei zasna gej baidaggvi ym odoo amaa bapiad nemepgvi eptxen zybyyp shiid abiyastai zaluu updaasaa ilvv ixiig xiij bvtee chamd chadal baigaa minii oxin
• Хариу бичих • Шэйрлэх
202.131.235.74зочин • 1 сарын 26. 11 цаг 42 минут
Нас залуу байсан дээр зориг гаргасан болж дээ, эр хүний завхай явдал гэр бүлд муу энерги цуглуулдаг, Эсвэл зогсоох, салах 2 зам байдаг, Чулуунчимэгт амжилт хүсье,
• Хариу бичих • Шэйрлэх
202.131.233.190Зочин • 1 сарын 26. 11 цаг 53 минут
emegteichuud ch bas zavhairdag teriig yu geh uu zaaval er geed baih yahav setgeliin tevcheergui humuus zavhairdag yum shigee
• Хариу бичих • Шэйрлэх
124.158.79.173Зочин • 1 сарын 26. 11 цаг 41 минут
Humuus salj niileh n amar boljdeee. Huuhnuudees l buh ym boldog shuu dee. Salna sarnina gj dandaa yrih iim dee.
• Хариу бичих • Шэйрлэх
202.179.25.216Зочин • 1 сарын 26. 11 цаг 40 минут
chi saihan setgel bulaam busgui.ter nuhur ni jinhene huduu tsaraitai,chamd gologohoor zaluu shig haragddag bsan,zugeeree chi saihan amidraltai,saihan zaluutai uulzah bhoo,sanaa zoboltgui
• Хариу бичих • Шэйрлэх
202.55.180.186m • 1 сарын 26. 11 цаг 38 минут
saihan hyyhen shd ee yah gej iim yutai suudag bnaa tsarai muutai zaluu.
• Хариу бичих • Шэйрлэх
202.55.180.186m • 1 сарын 26. 11 цаг 37 минут
ene hyyhnii derged huduu tsaraitai, yaj chuluunchimeg tooson yumbe dee
• Хариу бичих • Шэйрлэх
43.228.130.186Зочин • 1 сарын 26. 11 цаг 35 минут
хайран сайхан хос...........харамсалтай байна даа
• Хариу бичих • Шэйрлэх
202.131.250.130Зочин • 1 сарын 26. 11 цаг 34 минут
зүгээр нэг бөх суучихна
• Хариу бичих • Шэйрлэх
122.201.31.116Зочин • 1 сарын 26. 11 цаг 33 минут
Хеерхийг их зовоождээ. Эмэгтэй хун сална гэдэг зориг шуу. Зоддог л бол салах хэрэгтэй
• Хариу бичих • Шэйрлэх
122.201.28.15Зочин • 1 сарын 26. 11 цаг 28 минут
Bold yamar ***** yum be
• Хариу бичих • Шэйрлэх
139.5.218.46Зочин • 1 сарын 26. 11 цаг 28 минут
ийм хөдөө царайтай бандиас салсан нь зөв
• Хариу бичих • Шэйрлэх
202.131.238.58Зочин • 1 сарын 26. 11 цаг 28 минут
dotor huniig ni gargaad tavij ee gej
• Хариу бичих • Шэйрлэх
103.26.193.31Зочин • 1 сарын 26. 11 цаг 27 минут
Өө ямар харамсмаар юм бээ. Сайхан хос харагддаг шүү дээ. Сүүлийн үед Чулуунчимэг ганцаараа дуулаад байсан ийм учиртай байжээ. Үр хүүхдээ бодоод бие бинийхээ алдааг уучилж болоогүй юм байх да. За ямартай ч Чулуунчимэг дуучиндаа аз жаргал хүсье. Сайхан ч хүүхэн сайн ч дуучин.
• Хариу бичих • Шэйрлэх
88.202.186.218түм • 1 сарын 26. 11 цаг 26 минут
харамсал... болохгүй бол болдоггүй юмаа. амжилт.
• Хариу бичих • Шэйрлэх
27.123.214.83Зочин • 1 сарын 26. 11 цаг 24 минут
Ene bandiin ger bul n modnii naimaa hiideg gj bga erdenet baigal ehiin mini suiruulj bgada
• Хариу бичих • Шэйрлэх
Шинэ мэдээ
Зургаан кг жинтэй хүүхэд мэндэлжээ
1 минут 24 секундын өмнө
Тураана, холестериний хэмжээг тэнцвэржүүлнэ гэх мэт есөн шидийн ач тустай жимс
3 минут 11 секундын өмнө
Мэрайя Керри бүжигчин залуутай хайрын романс үүсгэв
7 минут 56 секундын өмнө
Стресс амьдралыг уртасгадаг
12 минут 37 секундын өмнө
Нэг литр нь 22 мянган долларын үнэтэй сүү
15 минут 56 секундын өмнө
Дрэйк болон Жэннифэр Лофэз нар харилцаандаа цэг тавьжээ
19 минут 29 секундын өмнө
Хар салхи ванн-тай бүсгүйг гаргаж шиджээ
23 минут 56 секундын өмнө
Америкийг өөрчлөх Трампийн зарлигууд
27 минут 14 секундын өмнө
Монголын хоккейчид хоёр дараалан хожлоо
30 минут 58 секундын өмнө
Алтлаг өмсгөлөөр гоёсон Блак Чайнагийн тачаангуй зураг
33 минут 52 секундын өмнө
Үнэхээр оюун сэтгэлээ зориулсан хобби сонгосон хүн дарамт, хямралаас ангид байж чаддаг
36 минут 56 секундын өмнө
Налайх дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо
43 минут 13 секундын өмнө
Бүдүүн хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд
45 минут 39 секундын өмнө
Жүжигчин О.Цэнгэл өнөөдөр 27 нас хүрлээ
52 минут 11 секундын өмнө
Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хамтын амьдралдаа цэг тавьжээ
55 минут 56 секундын өмнө
О.Хангай арслан “Өнөр бүл хүүхдийн төв” -ийн хүүхэд багачуудад агаар шүүгч бэлэглэлээ
58 минут 10 секундын өмнө
АНУ-д ардчилал нэг эрэмбээр ухарчээ
1 цаг 1 минутын өмнө
Пэрис Жексон Биберт санаа тавив
1 цаг 5 минутын өмнө
Оросын Ту-22 бөмбөгдөгчид Сири дэх террористуудад цохилт өгч буй нь /бичлэг/
1 цаг 5 минутын өмнө
Үйлдвэрт хий алдагдаж нэг хүн амиа алджээ
1 цаг 11 минутын өмнө
Иог хийснээр эдгээр өвчнийг анагааж болно
1 цаг 15 минутын өмнө
Resident Evil цувралын 6 дахь анги “Эцсийн бүлэг” маргааш кинотеатруудад нээлтээ хийнэ
1 цаг 18 минутын өмнө
ҮХЛ-н Бүх-Оддын тоглолтын өмнө: Атлантик дивизионы баг
1 цаг 22 минутын өмнө
УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээ
1 цаг 26 минутын өмнө
Gucci, Prada-ын нэрт загвар өмсөгч төрөлхийн манин байжээ
1 цаг 27 минутын өмнө
Мэрайя Керри бүжигчин залуутай хайрын романс үүсгэв
1 цаг 30 минутын өмнө
Ялагдлын шокноос Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа эхлэв үү
1 цаг 31 минутын өмнө
Нас барсан хүүг хичээлээ тасласан хэмээн тавлав
1 цаг 33 минутын өмнө
Цас орж, цасан шуурга шуурна
1 цаг 39 минутын өмнө
Д.Отгондалай цолны найраа хийнэ
1 цаг 41 минутын өмнө
-
2017 оны 1 сарын 26
Монголын үндэсний мөсний шагайн холбооноос жил бүр зохион байгуулдаг Мөсний шагайн харвааны УАШТ ирэх сарын 3-5-ний өдрүүдэд Тэрэлжид болох гэж байна.
Мөсний шагай нь өнө зууны түүхтэй нүүдэлчдийн өвлийн наадам, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, өргөн хүрээнд сурталчлан олон түмнийг хамруулсан спортын нэгэн төрөл юм.
УАШТ-д орон нутгаас мэргэжлийн тамирчдын олон баг, дэвжээд оролцохоор бүртгүүлжээ.
-
2017 оны 1 сарын 26
Дорнод нутгаас төрөн гарсан Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай олимпийн медаль, цолны мялаалгын хүндэтгэлийн хүлээн авалтаа хийхээр болжээ. Хүлээн авалт энэ сарын 29-нд болох бөгөөд өөрийн бүх л найз нөхдөө урин залсан байна.
-
2017 оны 1 сарын 26
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохиогдсон ”Дэлхийн мисс” тэмцээнд улсаа төлөөлөн загвар өмсөгч А.Баярцэцэг оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон билээ. Тэрбээр АНУ-ын “Уорнер Брос” студийн киноны шалгаруулалтанд оролцохоор болжээ.
Тус студиэс А.Баярцэцэгт дэлхийн бэстселлер болж байгаа ”Галзуу Баян Азиуд” киноны шалгаруулалтад орох урилга ирүүлсэн аж. А.Баярцэцэг өнөөдөр шалгаруулалтад оролцох юм байна.
-
2017 оны 1 сарын 26
Анхны тоглолтоо тухайн үедээ л хит болж байсан “ Хилийн Заставын Хар нүдэн бүсгүй” дуугаараа нэрлэж, энэ цагаас хойш тасралтгүй 10 жил уран бүтээлийн дээжээ ард түмэндээ өргөн барьж яваа Монгол Улсын Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатарын бие даасан 11 дэхь тоглолт 2017 оны 01 сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байгаа гэнэ шүү. Анхны тоглолтоо ийнхүү өөрийн хит дуугаараа нэрлэж байсан бол 11 дэхь тоглолтоо 2016 онд хит болж хүн бүхний сонсох дуртай дууны нэг болсон “Хун цагаан хайр” дуугаараа нэрлэсэн гэнэ лээ.Болдоо Гавьяатыг нийтийн дуучид дундаа хамгийн олон сонсогчтой гэж яридаг. Бүр зарим хүмүүсийн ярих нь Жавхлангийн өмнө фэнүүдийнхээ тоогоор ч ордог гэсэн яриа бий шүү.Өнгөрсөн жил “Сүү гэрэлтсэн аялгуу” тоглолтоороо Бөхийн өргөөг пиг дүүргэж, нэгэн оройг дуутай хууртай өнгөрөөсөн эрхэм дуучин маань “Хун цагаан хайр” тоглолтондоо түмэн олноо морилон саатахыг урьж байгаа гэнэ.
-
2017 оны 1 сарын 25
7 настайгаа эхлэн хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурийн ангид элсэн орж урлагийн гараагаа эхлэж байсан дуучин О.Солонго тоглолтоо хийх гэж байна. Дуучин О.Солонго 9 настайга эхлэн “Mongol TV” телевизийн дэргэдэх “Зул” хүүхдийн хамтлагт дуулж байсан бөгөөд 12 настайдаа Япон улсад зохиогдсон Олон улсын ая дуу зохиогчдын наадамд оролцож “Graind-Prix” шагнал хүртэж байсан. Дуучин О.Солонгын хувьд Япон улсын Токио хотод амьдардаг бөгөөд “CIMS Music studio”-д дуучин, хөгжмийн зохиолч мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Түүний хувьд 2013 оноос хойш сар бүр өөрийн тоглолтоо хийдэг бөгөөд дараагийн тоглолт нь энэ сарын 28-ны өдөр болох юм байна.
-
2017 оны 1 сарын 25
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бүх оддын тоглолт” энэ сарын 26-ны 18:00 цагт Спортын төв ордонд болно.
Тус тоглолтод Монгол Улсын залуучуудын шигшээ баг АНУ болон БНАСАУ-ын легионеруудтай өрсөлдөх юм. Манай залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд Тайвань улсад энэ зун болох Дэлхийн “Универсиад” наадамд оролцох тамирчид тоглох юм байна. Тоглолтын үеэр холын зайн мэргэн буучдын шидэлтийн тэмцээн, багийн тэмцээн, ур чадварын тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох аж.
-
2017 оны 1 сарын 25
Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн Цомын төлөө тэмцээн ирэх хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болно.
Ираны бөхийн холбооноос ДБНХ-той хамтран зохион явуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдэг 8 багийн нэгээр Монголын багийг урьжээ. Чөлөөт бөхийн багийн дэлхийн аварга гэж нэрлэгддэг энэ тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч Иран улсын багаас гадна Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг улсын багууд оролцоно.
Нийслэл Тегеран хотоос баруун өмнөд зүгт 525 км-ын зайд орших Керманшах хотын “Азади спорт цогцолбор”-т болох Дэлхийн Цомын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар ажээ. Түрүүлсэн баг 25, хоёрдугаар байранд шалгарсан баг 15, гуравдугаар байранд шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.
-
2017 оны 1 сарын 24
Хүн төрөлхтөний бүтээсэн оюуны гайхамшигт сонгодог хөгжмийн бүтээлийг өөрийн орны ард түмэнд танилцуулах “Дэлхийн хөгжмийг дэргэдээс нь” төслийн хүрээнд улсын Филармони ажиллаж байна. Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен нь барууны хөгжмийн урлагийн сонгодог ба романтизмын үеийн хоорондох шилжилтийн үед маш чухал хүн байсан бөгөөд одоо ч гэсэн тэрээр хамгийн нөлөө бүхий хөгжмийн зохиолч байсаар байна. Түүний алдарт есөн симфонийн нэг болох V симфони болон Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковийн дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Шехеразада” симфони чуулбарыг 2017.01.26-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/ -н удирдсанаарүзэгч, сонсогчдын хүртээл болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88010854, 99196623 дугаарын утсаар болон www.mgl-philharmonic.com сайтаас аваарай.
Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна.