Сэргэн мандалтын үеийн аугаа уран зураачдын нэг Леонардо да Винчийн нэгэн бүтээлийг ирэх сард болох дуудлага худалдаагаар 100 сая ам.долларын үнэд хүрч магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Энэ нь баруун гараа өргөж, зүүн гартаа болор бөмбөрцөг барьснаар Есүс Христийг дүрсэлсэн “Ертөнцийг аврагч” хэмээх уран зураг аж. "Эрэгтэй Мона Лиза" хочит “Ертөнцийг аврагч” уран зургийг 1500-гаад оны үед зурсан гэж үздэг байна. Энэ зураг одоо Европын нэгэн уран зураг цуглуулагчийн эзэмшилд байдаг гэнэ.
Дуудлага худалдаа ирэх сарын 15-нд болно гэж "Америкийн дуу хоолой" агентлаг мэдээлсэн байна.
Г.Доржханд