Улсын Филармони нийгмийн хариуцлагын хүрээнд "Цэцээ Гүн" Ротаракт клуб, "Thanks man" ТББ-тай хамтран залуусын боловсролыг дэмжих зорилгоор “Сор бүтээлийн дээжис” тоглолтыг гурав дах жилдээ зохион байгуулж байна.
Морин хуурын чуулгын “Сор бүтээлийн дээжис” хандивын тоглолт 10-р сарын 27, 28-нд Тусгаар тогтнолын ордонд тоглогдох бөгөөд тоглолтын бүх орлого "Цэцээ Гүн" ротаракт клубын хэрэгжүүлдэг “Хүн бүр сурах эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэд хандивлагдана.
Уг тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвхитэй, сурлага амжилтаараа манлайлагч оюутнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад чиглэгдэж буйгаараа онцлогтой билээ. Өнгөрсөн хугацаанд 'Цэцээ Гүн' Ротаракт клуб нь нийт 27 оюутанд 40 орчим сая төгрөгийн сургалтын тэтгэлэгийг энэхүү төслөөрөө дамжуулан олгосон байна.