-
2017 оны 1 сарын 24
”Болор цом-34” наадмын эхний шатанд шалгарсан 30 яруу найрагчийн нэр тодорчээ.
Оны шилдэг шүлэг шалгаруулах ”Болор цом” наадам энэ сарын 28-нд буюу ирэх бямба гарагт Дорнод аймгийн төв Чойбалсанд болох юм. Энэ удаа Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ойд зориулж зохион байгуулах билээ.
Наадмын эхний шатанд 170 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс дараах найрагчид тэнцэж үлдсэн байна.
”БОЛОР ЦОМ-34” наадмын эхний шатанд тэнцсэн найрагчид:
Б.Алтанхуяг
2. А.Амгаланбаатар
3. Дү.Батжаргал
4. Б.Батсайхан
5. Ж.Батцэцэг
6. Б.Баттулга
7. Я.Баяраа
8. Б.Буянбадрах
9. У.Баярсайхан
10. Д.Гансүрэн
11. Ц.Жамбалгарав
12. Н.Минжинсайхан
13. Н.Мөнхбаяр
14. Г.Мөнхбаатар
15. Ц.Мөнх-Очир
16. С.Начин
17. Х.Нямхишиг
18. Л.Торой
19. Б.Төгсжаргал
20. Ай.Төмөр-Очир
21. М.Уянсүх
22. Ч.Ууганбаяр
23. Ө.Үлэмжтөгс
24. Б.Цогбадрах
25. Д.Цогбадрах
26. О.Цэнд-Аюуш
27. О.Элбэгтөгс
28. Б.Энхжаргал
29. А.Эрдэнэ-Очир
30. Д.Эргэнэзулай
-
2017 оны 1 сарын 24
“Лондон-2012” зуны олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир энэ сарын 16-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр зодог тайлсан.
Түүний гэргий жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд мөн зодог тайлахаар төлөвлөж буй ажээ. Тэд хамтдаа гадаадад суралцахаар төлөвлөж буй юм байна.
-
2017 оны 1 сарын 23
”Хоёр сайхан нүднээс чинь Хорвоог би дандаа мэдрээд…” хэмээх сайхан дууг 80, 90-ээд оныхон андахгүй. Энэ дууны үгийг хаан найргийн хатан Ш.Дулмаа бичиж, Буурлаа нэрээрээ хөгжимийн зохиолчдын дунд алдаршсан Отгонбаярын ая данг нь тохируулсан билээ.
-
2017 оны 1 сарын 23
”Рио-2016” олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчдад Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БСШУСЯ-ны газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн захирал, МУ-ын ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Ц.Дамдин, МҮОХ-ны ЕНБД Ж.Отгонцагаан нар ”Lapel Pin” энгэрийн тэмдгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Монгол улс Токио1964 оны олимпоос хойш нийт 13 удаа зуны олимпийн наадамд оролцож, 259 тамирчин спортын 11 төрөлд /чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, гимнастик, байт харваа, дугуй, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, тэквондо, усанд сэлэлт/ өрсөлдөөд байна.
Нийт оролцсон тамирчдаас эх орноо төлөөлөн хөдөлмөрийн баатар, О.Гүндэгмаа буудлагын төрөлд 6 удаа, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх чөлөөт бөхийн төрөлд 5 удаа тус тус оролцжээ.
-
2017 оны 1 сарын 23
“Сайн аав” Монголын уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт үзэгчдийг байлдан дагуулж, баярын нулимс, хүлээлт, догдолсон сэтгэлээр дүүргэн бүх кино театруудаар нээлтээ хийлээ.
-
2017 оны 1 сарын 23
Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн 10 дахь удаагийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
-
2017 оны 1 сарын 22
БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” байгууллагад ажиллаж буй дуучин С.Гантогоо тус улсын хамгийн олон үзэгчтэй “Дуунд дуртай” уралдаант шоу нэвтрүүлэгт оролцон, түрүүлжээ. KBS телевизийн бэлтгэдэг уг нэвтрүүлэгт мэргэжлийн дуучид өрсөлддөг аж.
Сонирхуулахад, түүний өнгөрсөн онд гаргасан “Хорвоогийн төгсгөлөөс” хэмээх дуу БНСУ-ын “M-net” хит дууны жагсаалтын шилдэгт багтаж, тэрбээр “Migrant Arirang Multiculturural festival 2016” олон улсын дуулаачдын 11 дэх удаагийн уралдааны гран при шагналыг хүртсэн юм байна.
-
2017 оны 1 сарын 22
ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 21, 22-ны өдрүүдэд “Чингис хаан” дуурийг тоглох гэж байна. Дуурийн хөгжмийг Төрийн соёрхолт, УГЗ Б.Шарав, цомнолыг УГЗ П.Бадарч бичсэн бол найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, ерөнхий зураачаар Ч.Гунгаасүх, тоглолтын удирдаачаар УГЗ Н.Туулайхүү ажиллаж байна.
Б.Шарав зохиолч “Чингис хаан” дуурьт бага балчир наснаас, өнчин өрөөсний зовлон зүдгүүрийн бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургааль, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулж, тулгар төрийг байгуулсан, суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, “Мянганы хүн” хэмээн тодорсон Тэмүүжинг Монгол Улсын хаанд өргөмжлөгдсөн он хүртэлх амьдрал, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааны түүхийг өгүүлсэн байдаг.
Тус дуурьт зөвхөн Их эзэн Чингис хааны тухай биш Монголчуудын аж байдал, XIII зуунд хэрхэн аж төрж, тухайн үед ямар зөрчил, тэмцэл явагдаж байсан бэ гэдгийг үзүүлэхийг зорьжээ. Дуурь гэдэг бол өвөрмөц урлаг бөгөөд тайзнаа зөвхөн дуулдаг, ярьдаггүй учраас “Чингис хаан” гэдэг том түүхэн сэдвийг хөндөж дууриар илэрхийлэхэд хэцүү байсан нь мэдээж хэрэг.
“Чингис хаан” дуурь нь 2003 оноос хойш УДБЭТ-ын урын сангийн байнгийн бүтээл болж тайзнаа тасралтгүй тоглогдож байсан бөгөөд 2016 онд буюу 13 жилийн дараа УДЭТ-ын найруулагч Ч.Найдандорж тайзны шинэчилсэн найруулга хийснээр шинэлэг бүтээл болон дахин мэндэлж байна.
-
2017 оны 1 сарын 22
М
онголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй 21 аймгийн ”Үндэсний лиг” тэмцээний плей-оффын тоглолтууд өнгөрегч долоо хоногт эхэлсэн. Хоёр дахь удаагийн ”Үндэсний лиг”- ийн плей-оффт 12 баг өрсөлдсөнөөс найм нь цааш өрсөлдөх эрхийг авсан билээ. Плей-оффын эхний тоглолтыг Зүүн бүсийн “Эрдэнэт хот Икон”, “Өвөрхангай Хас Хэлхээ” эхлүүлсэн. Тэгвэл удаах тоглолт Баруун бүсийн “Баянхонгор мазаалай”, “Архангай Алтайн Дорнод дайчид” багуудын хооронд болохоор болжээ. Хоёр багийн эхний тоглолт өнөөдөр Архангай аймагт, хоёр дахь тоглолт энэ сарын 22-нд Баянхонгор аймагт болно.
-
2017 оны 1 сарын 22
Үгээр хэлж чаддаггүй ч үйлдлээрээ жинхэнэ хайр байдгийг илэрхийлсэн амьтдын ертөнцийн сэтгэл хөдөлгөм зургууд!
-
2017 оны 1 сарын 21
Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд өнөөдөр эхэлсэн билээ.
-
2017 оны 1 сарын 20
<iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fjargal.sambuu%2Fvideos%2F1087495338026117%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
-
2017 оны 1 сарын 20
Дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад XXYIII наадам Казахстаны Алматы хотноо 2017 оны энэ сарын 29-нөөс ирэх сарын 8-нд болно. Тус наадамд манай улсаас оролцох багийн бүрэлдэхүүнд багтсан 10 тамирчны нэрс тодорчээ.
Тодруулбал, цанын эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Ариунсанаа, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар эх орноо төлөөлөн “Алтау” спортын цогцолборт хурд, хүч, ур чадвараа сорино. Харин “Медео” цогцолборт болох тэшүүрийн эрэгтэйчүүдийн төрөлд М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, эмэгтэйчүүдийн ангилалд А.Зул өрсөлдөхөөр боллоо.
Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, цанын дасгалжуулагчаар Ж.Халиунаа, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн нар оролцох юм. Монголын баг тамирчид өвлийн ”Универсиад” наадамд анх 1991 оны Японы Саппоро хотноо оролцож байсан бол түүнээс хойш 11 дэх удаагийн өвлийн наадамдаа оролцох гэж байна.
-
2017 оны 1 сарын 20
“Мөнгөн өвөл” арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Тус арга хэмжээг Биеийн тамир спортын газраас санаачилжээ.
Спортын чиглэлээр ажилладаг байгууллагуудынхан гурван төрлөөр өрсөлдөнө. Тодруулбал гүйлтийн цана, олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээнд уригдсан газрууд баг, тамирчидаа оролцуулах боломжтой юм байна.
Уг арга хэмжээнд спортын алдартнууд ирэхээс гадна урлагийн олон арга хэмжээ болох гэнэ.
Мөн БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Биеийн тамир, спортын газар болон 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын цанын холбоо, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцох аж.
-
2017 оны 1 сарын 20
Өнөөдөр Тэнгис кинотеатрт “Кара-агэ”, “Яндашгүй их далай” гэсэн хоёр киног үнэ төлбөргүй үзүүлнэ. Япон киноны өдрүүд өчигдрөөс эхэлсэн бөгөөд 20-ныг дуустал болох юм. Арав дахь удаагийн “Япон киноны өдрүүд”-ийг Японы Элчин сайдын яам, “Япон сан” хамтран зохион байгуулж байна.
15:00 цагаас гарах “Кара-агэ” кинонд шарсан тахианы мухлаг олноор байх Ооита мужийн Үса хотын нэгэн хоолны газрыг ажиллуулдаг эв түнжин муутай гэр бүлийнхний тухай энэ кинонд өгүүлнэ. Кара-агэгийн ачаар хэрхэн энэ гэр бүл дахин эв нэгдэлтэй болж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж байгааг энэ киноноос үзэх боломжтой. Харин “Яндашгүй их далай” кинонд далайн эргийн төрөлх хотдоо өөрсдийн хүссэн амьдралыг бүтээхээр эрэлхийлж буй хоёр бүсгүйн нэгэн зуны сонирхолтой түүхийг өгүүлдэг. Тус кино 18:00 цагт үзэгчдийн хүртээл болох юм байна.
-
2017 оны 1 сарын 20
Таэквондогийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд хот хөдөөгийн 35 байгууллагын 180 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж байна.
Энэ удаагийн УАШТ-д медальт байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт явуулж Токио-2020 олимпд оролцох үндэсний шигшээ баг бүрдүүлэх юм.
-
2017 оны 1 сарын 20
“Про стар” филмсийн бүтээл ”Сайн аав” монголын уран сайхны кино энэ сарын 20-нд нээлтээ хийхээр товолжээ. Үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж буй уг киноны санаачлагч Д.Амаржаргалын хүсэлтээр таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан ийнхүү бүтээсэн байна.
-
2017 оны 1 сарын 20
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож, оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгч тодруулдаг утга уянгын “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болохоор товлогдсон.
-
2017 оны 1 сарын 19
People’s Choice Awards нь 1975 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд олон нийтийн санал асуулга асуулгаар оны шилдгүүдээ шалгаруулдаг Америкийн шоу юм. Энэ жилийн шоунд алдартнууд хэрхэн хувцасласныг сонирхоцгооё.
-
2017 оны 1 сарын 19
2017 оны 12-18-ны хооронд Казакстан улсын Алматы хотод зохиогдсон Жаутыковын нэрэмжит Олон улсын Математикийн 13-р олимпиадад Ulaanbaatar Empathy сургуулийн Математикийн багш Б.Ганбатын удирдсан сурагчид амжилттай оролцож 1, 3-р байр эзэлж алт, хүрэл медалийн эзэн болцгоолоо.
Тус сургуулийн сурагч Сосорбарамын Цэнд-Аюуш алтан медалийн эзэн болж энэ нэр хүндтэй олимпиадаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан бол Баатарын Алтангэрэл хүрэл медаль хүртсэн байна.