Монголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар Их хурлаар Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга буюу тус байгууллагын тэргүүнийг сонголоо.
Хүүхдийн урлан бүтээх төвд болсон Их хуралд 285 төлөөлөгч оролцсон ба гишүүдийн 100 хувийн саналаар 'Болор цом'-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир Монголын зохиолчдыг эвлэлийг удирдахаар сонгогдсон байна.
Их хурлыг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан нарыг өрсөлдөнө гэсэн сураг сонстож байсан ч яруу найрагч Ц.Хулан хуралд ирж оролцоогүй, харин Д.Төрбатын хувьд А.Эрдэнэ-Очирыг дэмжиж буйгаа илэрхийлсэнээр тэрбээр ийн сонгогдсон байна.
Сэтгэгдэл (3)