Үнэнтэй нүүр тулъя! Батгатай хийх тэмцэл чамайг бүр ядрааж орхижээ. Дахиж хүчтэй тос, эм тан хэрэглэмээргүй байгаа биз? Түрийвчинд ээлтэй, гэрийн нөхцөлд, гарын доорх хүнсний болон бусад төрлийн бүтээгдэхүүнээр хийж болох амархан эмчилгээний зургаан аргыг танилцуулж байна. Хамгийн гоё нь, эдгээр нь бүгд байгалийн гаралтай учраас ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, дахин үрэвсүүлэхгүй.
Гэрийн нөхцөлд батгыг арилгах энгийн болоод итгэмээргүй аргууд
1. Оливийн тос
Тослогоос болж үүссэн батгыг тосоор арилгана гэхээр гайхаж байж мэднэ. Гэвч чидун жимсийг эртнээс хүн төрөлхтөн цэвэрлэгчийн журмаар ашиглаж ирсэн түүхтэй ба, батганы эсрэг эмчилгээнд үр нөлөөтэй бүтээгдэхүүн юм. Бага зэрэг оливийн тосыг гаран дээрээ аваад, нүүрэндээ массаж хий. Иллэг хийснийхээ дараа 3 минут орчим байлгаж, халуун усанд норгосон алчуур нүүрэн дээрээ тавь. Халуун алчуур нь бохирдлыг чинь татаж авах болно. Алчуураа хөрсний дараа авч, үлдэгдлийг арчина.
2. Хүнсний сод
Хүнсний сод нь хоёр шинж чанараараа батганы эсрэг эмчилгэнэд ашиглагдана. Нэгт, хүнсний сод нь арьсны үхмэл эдэсийг гуужуулж, ингэснээрээ бөглөрсөн нүхийг нээдэг. Хоёрт, содонд агуулагдах алкалин нь арьсан дах батга үүсгэгч бактерийг устгадаг. Эхэлж нүүрээ норгож байгаад, гар дээрээ ус, сод хоёроор шингэн зуурмаг үүсгэж түрхэнэ. Түрхэцийг нэг минут байлгаад, хүйтэн усаар угааж, дарж арчина.
3. Овъёосны гурил
Овъёосны гурил нь биед сайнаас гадна, арьсыг чинь сайхан болгоход ч тустай. Оюъёосны гурил нь амин дэмээр баялаг тул улайлтыг багасгаж, батганаас болж үүссэн үрэвслийг намдаана. Нэг аяга овъёосны гурил, нэг аяга буцалсан ус хоёрыг хольж, шингэн зуурмаг үүсгээд хөргөнө. Хөрснийх нь дараа нүүрэн дээрээ түрхэж зөөлөн иллэг хийнэ. Нэгээс хоёр минутын дараа зайлна.
4. Зөгийн бал
Зөгийн бал бол дээрхийн адил ашиг тустай батганы эсрэг бүтээгдэхүүн. Учир нь зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй ба, арьсыг онцгой чийгшүүлнэ. Бага зэрэг байгалийн зөгийн балыг нүүрэндээ түрхэж, 15-30 минутын дараа бүлээн усаар угаана. Арьсыг чинь мөн амраадаг учраас их ачаалалтай өдрийн дараа түрхэхэд бүр янзтай.
5. Уураар утах
Уураар утах нь нүхнүүдийг нээж, бохирдол гадагшлах боломжийг бий болгодог. Нэг данх ус буцалгаад хэдэн минут хөргө. Уурыг гадагшлуулахгүйн тулд толгойгоо алчуураар ороогоод, нүүрээ ууранд байлгана. 10 минутын дараа алчуураа авч, хатаана.
6. Алимны цуун хүчил
Алимны цуун хүчилийг эрт дээр үеэс олон янзаар ашиглаж ирсэн. Энэ байгалийн бүтээгдэхүүний нэг ид шид нь батганы эсрэг онцгой үйлчилгээ юм. Нэг хоолны халбага хүчлийг, 3 хоолны халбага устай хольж нүүрэндээ хөвөнгөөр түрхэнэ.
Элдэв хүчтэй химийн найрлагатай эм тан, тос хэрэглэснээс гэрийн нөхцөлд, байгалийн бүтээгдэхүүнээр арьсаа арчлах нь хамаагүй илүү үр дүнтэй бөгөөд ашигтай юм. Чи эдгээрээс өөр ямар батганы эсрэг хүнсний бүтээгдэхүүн мэдэх вэ?
Сэтгэгдэл (28)