ОХУ-ын Чечений ерөнхийлөгч Рамазан Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн багийн тэмцээн аравдугаар сарын 7-нд Грозный хотод болно. Тус тэмцээн өмнөх жилүүдэд хувийн төрөлд өрсөлддөг байсан бол энэ жилээс багийнх болж өөрчлөгдсөн.
Энэ жилийн тэмцээнд Узбекистан, Киргизстан, Казахстан, Турк, Беларусь, Европ болон ОХУ-ын шигшээ, Чечений “Ахмат” тулааны клуб гэсэн найман баг өрсөлдөх юм. Узбекистанаас Давит Мозманашвили, Ихтиор Наврузов, Туркээс Европын аварга Риза Йилдырим, Европын шигшээ багт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Альберт Саритов (Румын), дэлхийн дэд аварга Магомед Гажиев (Польш), “Ахмат” багт 2013 оны дэлхийн аварга Бекхан Гойгереев, ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаев, ЕАШТ-ий медальт Расул Жукаев, Исраил Касумов, 23 хүртэлх насны Европын аварга Имам Ажиев гэсэн шилдгүүд зодоглох нь.
Тэмцээний нийт шагналын сан 90 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 40, дэд аварга 25, гурав 15, дөрөвдүгээр байр 10 мянган “ногоон”-ы шагнал хүртэнэ.
Сэтгэгдэл (1)