Хүний үс бол дайвар эрхтэн. тийм ч учраас өөрөө өөрийгөө эрүүлжүүлж, угааасаа тэжээл авч эдгэдэггүй. Тиймээс гаднаас нь ямар нэг тэжээл өгч байж гандсан үс сэргэж эрүүл болдог юм. Таны үс ямар нэг зүйлээс болж гэмтэж, гандсан бол та сонгины хандыг хэрэглээд үзээрэй. Та энэхүү сонгины хандыг хэрэглэхдээ 1 бүтэн сонгиныг үрж нухаж бэлтгээд доор зүйлстэй холин хэрэглэж болно.
Кокосны тос + Сонгины ханд
Сонгины ханд болон кокосны тос хоёрын ханд таны үсний уг болон үсний ширхэг бүрт хүрч тэжээл өгөх болно. Хандыг хуйхандаа жигд түрхэж 30 орчим минут болсны дараа алчуураар арчиж аваад үсээ усаар зайлж угаагаарай.
Зөгийн бал + Сонгины ханд
1/2 цайны халбага зөгийн балыг 1 бүтэн сонгины хандтай холиод хуйхандаа жигд түрхээд 30 минут орчим байлгахад таны хуйх тэжээл авч чадна.
Лемон + Сонгины ханд
Энэ холимог нь таны хуйханд байгаа хагийг арилгах хамгийн үр дүнтэй арга юм. Та нэг бүтэн сонгиныг хагас лемоны шүүстэй хольж хуйхандаа түрхсэнээр хагийг цэвэрлэх боломжтой.
Тараг + Сонгины ханд
1 бүтэн сонгины хандыг тарагтай хольж 45 минут байлгаад угааж энгийн шампуниар угаахад таны үс эрүүлжих болно.