-
2017 оны 9 сарын 13
Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэнэ
-
2017 оны 9 сарын 13
Энэ сарын 07-12-ны өдрүүдэд Филиппиний Манила хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Азийн АШТ амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин оролцож, найман алт, дөрвөн мөнгөн медал хүртсэн бахдам амжилт гаргажээ.
Тэмцээний хэрэглэлтэй төрөлд /equipped/:
-120 кг жинд Б.Чимэдцэрэн алт /world record 362,5кг/
-120 кг жинд Т.Эрдэнэхүү мөнгө
-105 кг жинд Л.Бархасбаатар мөнгө
Мастер 1 ангилалд:
+120 кг жинд Ц.Баярхүү алт
-120 кг жинд П.Отгонбаатар мөнгө
-105 кг жинд С.Баяртөгс алт
Тэмцээний /Raw Classic/ хэрэглэлгүй төрөлд:
Т.Эрдэнэхүү алт /207,5кг/
-105 кг жинд Л.Бархасбаатар мөнгө /182,5кг/
-93 кг жинд Отгондалай алт /210кг/
Мастер 1 ангилал:
+120 кг жинд Ц.Баярхүү алт /172,5кг/
-120 кг жинд Д.Отгонбаатар алт /165кг/
-105 кг жинд С.Баяртөгс /182,5кг/ алтан медаль тус тус хүртжээ.
-
2017 оны 9 сарын 12
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар УДБЭТ-тай хамтран хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох зорилгоор хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 5 удаагийн тоглолт зохион байгуулсан юм.
Энэ удаа театрын хамт олон соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүмүүнлэг монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор Үндэсний сонгодог бүтээл тоглоно.
Энэ жил соёл урлагийн ажилтны баярыг 2017 оны есдүгээр сарын 9-16-ны хооронд БСШУСЯ-ы СБЗГазар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас гаргасан удирдамжийн дагуу зохион байгуулах гэж байна.
Тус театрын хамт олон энэхүү баяраар соёл урлагийн салбарын нийгмийн хариуцлагын манлайллыг хэрэгжүүлэх сайн дурын үйл ажиллагааг сүүлийн 3 жил тасралтгүй зохион байгуулж, жил бүр нийгмийн зорилтот бүлгийг сонгон авч “Хүмүүнлэгийн тоглолт, арга хэмжээ”-г өргөн барьдаг уламжлалтай.
Энэ сарын 13 буюу маргааш 14.00 цагт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай сургалттай 29, 55, 25, 116-р сургуулийн сурагчдыг уг үйл ажиллагаанд хамруулж, тэдэнд монголын үндэсний сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийг танилцуулан үзүүлж тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтын үеэр уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзаж, хүүхэд багачууддаа халуун сэтгэлийн урмын үгтэй дурсгалын зүйлс, сонгодог урлагийн талаар мэдээлэл бүхий танилцуулга бэлэглэж, дурсгалын зураг авахуулна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 11
Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадамд Р.Пүрэвдагва түрүүлжээ
-
2017 оны 9 сарын 11
Бөхийн төрлүүдийн өсвөр үеийн ДАШТ есдүгээр сарын 4-10-нд Грекийн нийслэл Афины “Ano Liosia Olympic Hall” ордонд боллоо. Хөвгүүдийн 23, охидын 11 дэх удаагийн тэмцээний сүүлийн гурван өдөр хөвгүүдийн 10 жингийн барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медаль хүртсэн билээ. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 63 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн УАШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт, “Асашёорюү Кап”, Дарма Жанаев, Түмэн Жаргаловын нэрэмжит ОУТ-ий аварга, “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин Энхбаярын Бямбадорж үзүүлж тавдугаар байрт оров. Тэрбээр Афины дэвжээнд эхлээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Магсоудиг 4:4-өөр, 1/8 шигшээд Казахстаны Ахмад Муратыг оноогоор (13:0) цэвэр ялж, шөвгийн наймд өсвөр үеийн Европын аварга ОХУ-ын Инар Кетьяд 2:11-ээр ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсан тул өнөөдөр дагах барилдаан хийв. Дагах барилдаанд Беларусийн Данил Амелянчикийн цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Азербайжаны Хажимурад Гажиевт оноогоор цэвэр ялагдав. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн залгамж халаа болсон хөвгүүдэд маань Афины дэвжээ том туршлага томоохон сургамж болж өгсөн нь дамжиггүй.
Хөвгүүдийн 10 жингийн гуравт нь түрүүлж, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн ОХУ-ын бөхчүүд 73 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, АНУ дөрвөн алт, хоёр хүрэл медальтай 66 оноогоор удаалав.
-
2017 оны 9 сарын 10
8.28-9.10: теннис: US Open Их Дуулга. АНУ
8.29-9.3: гимнастик: ДАШТ. Итали
-
2017 оны 9 сарын 10
Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж
-
2017 оны 9 сарын 10
Victoria’s Secret анхны бүрэн хэмжээний дэлгүүрээ өнгөрсөн хоёрдугаар сард Шанхай хотод нээсэн бол дараа нь Макаод нээжээ. Удахгүй Хонг Конгийн хөл хөдөлгөөн ихтэй Козвэй бэй дүүрэгт шинэ дэлгүүр нээхээр төлөвлөсөн байна.
-
2017 оны 9 сарын 10
Энэ жилийн үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн, Увс аймгийн Улаангом сумын харъяат, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Оршихын цолны мялаалга наадам энэ сарын 14-ний өдөр болох юм байна.
-
2017 оны 9 сарын 10
Нэрс жимс ямар ач холбогдолтой вэ
-
2017 оны 9 сарын 10
Өнөөдөр мэргэжлийн сүмогийн намрын башё эхэлнэ. Энэ башёд Хакүхо аваргаас гадна 71 дэх ёкозүна Какүрюү, мөн 72 дахь ёкозүна Кисэносато нар барилдах боломжгүй болсон байна.
-
2017 оны 9 сарын 10
Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн нийслэл Афинд үргэлжилж байна. Афин хотын “Ano Liosia Olympic Hall” ордонд (Энэхүү ордонд ”Афин-2004” олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулагдсан)
-
2017 оны 9 сарын 09
“Надаар тоглосон хайр” монголын уран сайхны кино маргааш буюу есдүгээр сарын нэгний өдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Киноны нээлт Өргөө кино театрт 18 цагаас болох юм.
-
2017 оны 9 сарын 09
Ээжүүд хүүгээ загнахдаа ямар алдаа гаргадаг вэ?
-
2017 оны 9 сарын 08
Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам болно
-
2017 оны 9 сарын 07
МҮБХ-ноос ирэх жилийн наадам хүртэлх хугацаанд зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан.
-
2017 оны 9 сарын 07
Дэлхийн цэргийн спортын холбооны 2017 онд зохион байгуулах уралдаан тэмцээний календарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 8-9-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Зүүн Азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ, БНАСАУ,
-
2017 оны 9 сарын 07
Жүдочид пүрэв гарагт эх орондоо ирнэ
-
2017 оны 9 сарын 05
Францын Парис хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ болж, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ П.Орхон түрүүлж, Монгол түмний магнайг тэнийлгэсэн билээ.
-
2017 оны 9 сарын 05
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, жүдо бөхийн дэлхийн чансаа шинэчлэгдлээ.