Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн наймдугаар сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөсөн.
Тус тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарав.
Тэгвэл тамирчид маань яг одоо эх орондоо ирэх юм байна. Тэд “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд хэвлэлийн бага хурал хийх аж.
Сэтгэгдэл (4)