Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн их наадмын Монголын анхны аварга, анхны хос медальтан, жудо бөхийн 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын заан Найдангийн Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 10-ны өдөр буюу өчигдөр түүний төрсөн нутаг Булган аймгийн Сайхан суманд боллоо.
Баяр наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх бяр хүчээ сорьсноос Архангай аймгийн Булган сумын харьяат, Монгол улсын арслан, Даншгийн даян аварга Р.Пүрэвдагва түрүүлжээ. Мөн наадмын үеэр азарга, их насны морьдын уралдаан, сурын харваа, айрагны тэмцээн болсон байна.
Сэтгэгдэл (3)