Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хувцас загварын үзүүлбэр болох Victoria’s Secret шоу энэ жил анх удаа Ази тивд, Шанхай хотод арваннэгдүгээр сарын 28-нд болохоор болжээ.
Өнгөрсөн онд Парист зохион байгуулагдсан дотуур хувцасны шоуг телевизээр дэлхийн 190 орны 1.4 тэрбум хүн үзэж сонирхсон байдаг. Энэ жил Хятадад болохоор болсон нь тус брэндийн Азийн зах зээлд тэлэх гэсэн сонирхолтой холбоотой юм. Victoria’s Secret анхны бүрэн хэмжээний дэлгүүрээ өнгөрсөн хоёрдугаар сард Шанхай хотод нээсэн бол дараа нь Макаод нээжээ. Удахгүй Хонг Конгийн хөл хөдөлгөөн ихтэй Козвэй бэй дүүрэгт шинэ дэлгүүр нээхээр төлөвлөсөн байна.
Энэ жилийн Шанхайн шоуд Адриана Лима, Алессандро Амбросио зэрэг нэртэй моделиудаас гадна Хятадын загвар өмсөгчид түлхүү оролцох гэнэ.