Улсын Филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг 10-р сарын 26-нд үзэгч, сонсогчдод хүргэхээр бэлтгэж буй билээ. Сонгодог хөгжмийн орон Австрийн хөгжмийн зохиолчдоос В.А.Моцарт, Й.Гайдн, И.Штраусын бүтээлд ойр дөт манай үзэгчдийн хувьд нэр нь төдийлөн танил бус байж мэдэх А.Брукнер симфониудаараа алдартай юм байна. Симфониудыг нь Европт хамгийн их сонсдог аж.
Түүний бүтээл Монголд анх удаа эгшиглэх гэж буй бөгөөд Симфони найрал хөгжим нийт 85 хөгжимчний бүрэлдэхүүнтэй тоглох ажээ. Улсын Филармони гаднаас буюу Консерваториос арав гаруй хөгжимчнөөр хүч нэмж тоглох юм байна.
Тоглолтонд:
- Удирдаач Б.Батбаатар /СТА/
- Хөтлөгч, Тайлбарлагч Ч.Буянхишиг /СГЗ/
Тоглолтын хөтөлбөрт:
Антон Брукнэр Симфони No.7
- Allegro. moderato
- Adagio. Sehr feierlich und sehr langsam
- Scherzo. Sehr schnell
- Finale. Bewegt, doch nocht schnell
Антон Брукнер бол хөгжмийн зохиолч, орган хөгжимчин, хөгжмийн багш юм. 40 хүрсэн хойноо хөгжим идэвхтэй зохиож эхэлсэн бөгөөд хойч үедээ үлдээсэн, удахгүй бидний сонсох VII симфони зэрэг, сонирхолтой үйл явдалтай роман мэт симфониудынхаа заримыг 60 гарсан хойноо бичсэн ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 99196623, 88004849-с лавлана уу.
Тасалбарыг www.ticket.mn , 1900-1617 лавлахаар үнэгүй хүргүүлээд аваарай.