Дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-нд Якутад болно.
10 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Занданбудын Занабазар (Арслан), 61 кг-д Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс), 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан), 70 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д Занданбудын Сумъяабазар (Хангарьд), 86 кг-д Баатарын Нямбаяр (Ирээдүй), 97 кг-д Болдбаатарын Одсүрэн, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Аварга) нарын найман тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Арслангийн Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ.
Түүнчлэн олон улсын гуравдугаар зургийн шүүгч Паламдоржийн Батбаатар тус тэмцээнийг дэнслэх юм. Манай тамирчдаас Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс 2011 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Анхбаяр нар 2011, ОУХМ Л.Төртогтох 2015 онд түрүүлж байв.