Ц.Отгондалай Филлипин улсын Манила хотод 9 сарын 9-12-ы өдрүүдэд болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний – 93 кг жинд түрүүлж Ази тивийн аварга боллоо.
Тус тэмцээнд 6 тамирчин оролцсоноос 5 алт, 1 мөнгөн медаль хүртэж Монголчууд хүчтэй гэдгээ харуулжээ. Ц.Отгондалай нь сүүлийн 10 орчим жил тасралтгүй спортоор хичээллэн бэлтгэлээ сургуулилтаа хийсэн бөгөөд дэлхийн хамгийн чансаа өндөр тэмцээн гэж үздэг IPE –ийн Дэлхийн холбооноос өнгөрсөн 6 сард зохион байгуулсан 60 гаруй орны оролцсон Raw powerliftin-ийн дэлхийн аваргын тэмцээн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн амжилтаа энэ удаа ахиулан шилдэг тамирчин болохоо баталж чадлаа.
Сэтгэгдэл (2)