Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Монголын “СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛЧДЫН БАЯР “тохиодог. Тус баярын хүрээнд олон үйл ажиллагаа болдгийн нэг нь соёл урлагийнхны нийгэмд хандсан сайн дурын үйл ажиллагаа юм. Энэ жил Монгол улсын Филармонийн ажилчид, уран бүтээлчид “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран цусаа хандивлах ажлыг өөрийн байранд зохион байгууллаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хандивласан цус нь төрхийн хүндрэлээс болж цус алдсан эхчүүд, осол гэмтэлд орсон хүмүүст төдийгүй цусны өвчтэй хүүхдүүдийн амийг аврахад хэрэглэгддэг ба донор нэг удаад 350-400мл цус хандивласнаараа 3 хүний алтан амийг авардаг байна.
Сэтгэгдэл (1)