-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020” зуны олимпын наадмын боксын 63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Б.Чинзориг эхний тулаандаа ДАШТ-ий хүрэл медальт Узбекистаны Эльнур Авдураймовт ялагдлаа.
-
2021 оны 7 сарын 25
Олимпын наадам эхлэхийн өмнө Монголын 3х3 олимпын баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахдаа эхний хоёрт бичигдэж байсан туршлагатай тамирчдыг хассан нь шуугиан тарьсан. Олимпын багт орох өндөр магадлалтай гэгдэж байсан Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг олимпын наадамд оруулахгүй болсон нь олон хүнд бухимдал төрүүлээд байгаа юм.
-
2021 оны 7 сарын 25
Олимпийн наадмын серфингийн тэмцээн Токио хотоос 40 милийн зайд орших Чиба дахь Цуригасаки наран шарлагын газарт эхэллээ.
-
2021 оны 7 сарын 25
Америкт сурч, амьдардаг Э.Гуамарал олимпын наадмын олон улсын шууд дамжуулалтын багт (Olympic Broadcasting Services), түүний аав “Таван цагариг” сонины үүсгэн байгуулагч Ц.Энхтүвшин Монголын сэтгүүлчдийн багт ажиллаж байна. Э.Гуамаралын хувьд өмнө нь өвлийн олимпын наадмын сайн дурын ажилтан хийж байв.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" ооимпын наадмын хийн гар бууны дасгалд хөдөдмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа өрсөлдөж, 30 дугаар байрт оров. Түүний үзүүлсэн энэ амжилтад зарим хүн сэтгэл дундуур сэтгэгдэл бичиж байна. О.Гүндэгмаа баатар эхний өрсөлдөөнд хэдий тааруу дүн үзүүлсэн нь үнэн боловч түүний амжилт үзүүлдэг дархан зай нь хийн гар бууны 25 метрийн зай юм. Тэр удахгүй 25 метрийн төрөлл цэц сорих билээ. Тэгвэл түүнд хаяглаж бичсэн олны сөрөг сэтгэдлийн хариуд охин нь ийн сэтгэгдлээ бичлээ.
-
2021 оны 7 сарын 25
Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү. Японы бөх дэлхийн хошой аварга Абе Хифүмитай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдлаа. Манай бөх дагах барилдаанд алдарт бөх Мануэль Ломбардотой барилдах бөгөөд ялбал медалийн төлөө хүч үзнэ.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын хоёр дахь өдөр манай есөн тамирчин өрсөлдөж байна. Жүдо бөхийн төрөлд Ё.Басхүү ямартаа ч шөвгөрлөө. Одоо тэр дэлхийн хошой аварга Абетай барилдана. Түүнийг дэмжихээр өчигдөр олимпын хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг үзэгчийн суудлаас Ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтохын хамт хүрэлцэн ирж, жүдо үзэж байна.
-
2021 оны 7 сарын 25
Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ОУОХ (ОХУ)-ны шигшээ багтай тоглож, 5:21-ээр хожигдлоо. Энэ манай багийн дөрөв дэх тоглолт.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү эхний ялалтаа авлаа. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөсөн юм. Тэрбээр энэ олимпын хамгийн чухал гэж хэлж болох барилдаанаа удахгүй хийх бөгөөд Японы алдарт бөх Абетай барилдана.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын нэгэн дуулиан нь таеквондогийн тэмцээний үеэр болов. БНСУ-ын тамирчин И Дае Хуныг эхний даваанд ялагдана гэж хэн ч таамаглаагүй биз. Тэр олимпын аварга болох таамагт зүй ёсоор нэрлэгдэж байсан юм.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд гурав дахь тоглолтоо манай эмэгтэйчүүдийн шигшээ баг Японы эсрэг хийж, хожигдсон. Энэ тоглолтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж үзэж, багаа дэмжлээ. Манай охид дараагийн даваанд хойд хөршийн багтай тоглох юм.
-
2021 оны 7 сарын 25
Бүтэн 3 минут 30 секунд илүүрхсэн манай бөх барилдаан дуусахад 32 секунд дутуу байхад хариу мэхэнд ороод вазари алдаж, ялагдлаа.
-
2021 оны 7 сарын 25
Долоодугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
-
2021 оны 7 сарын 25
Ингээд аргагүйн эрхэнд үсээ хусуулан байж жиндээ арайхийн оржээ. Гэвч хэтэрхий их тамирдсан тул эхний даваандаа Словенийн М.Штангарт дийлдсэн юм. Тэрбээр барилдааны дараа “Өчигдөр би биеэсээ аль болох их хөлс гадагшлуулахыг хичээсэн.
-
2021 оны 7 сарын 25
Гадаад хэлийг нэг жилийн дотор амжилттай сурч, хүссэн мэргэжлээрээ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадсан М.Мөнхзулыг бид өмнө танилцуулж байсан билээ. Тэрбээр өдгөө БНСУ-д суралцаж байгаа юм. Түүнтэй гадаад хэлийг хэрхэн үр дүнтэй сурсан, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдсан талаар ярилцлаа.
-
2021 оны 7 сарын 25
Эмэгтэй тамирчин алтан соёмбот туг залж монголчуудын хувьд эхлүүлсэн Токиогийн Олимпоос манайхны анхны медалийг жудогийн тамирчин М.Уранцэцэг хүртэв. Токиогийн дэвжээнүүдэд тоос босч байх чухал үйл явдлын хойгуур манай гадаад харилцаанд дутуугүй чухал нэг үйл явдал болсон нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шэрман Улаанбаатарт ажиллав.
-
2021 оны 7 сарын 25
Улаанбаатарт өдөртөө 24-26 градус дулаан байна
-
2021 оны 7 сарын 25
Түүний нэрийг Алиса Счмидт гэдэг бөгөөд 1998 оны 11-р сарын 8-нд Герман улсад мэндэлсэн. 200, 400, 800 метрийн зай болон 400 метрийн саадтай гүйлтийн ганцаарчилсан төрлүүдэд уралддагаас гадна 4 х 400 метрийн багийн төрлийн тэмцээнүүдэд мөн оролцдог.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг гурав дахь тоглолтоо хийж, Японы багт 19-10-аар хожигдлоо. Тэд дараагийн тоглолтоо өнөөдөр 13:15 цагаас ОХУ-ын шигшээ багтай хийх юм.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын буудлага спортын төрөлд Монголын буудагчид цэц мэргэнээ сорьж байна. 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Анударь 9 дүгээр байрт 576 оноогоор, О.Гүндэгмаа 30 дугаарт 568 оноогоор эрэмбэлэгдлээ. Ингэснээр манай тамирчид финалын шатанд шалгарсангүй.