"Токио-2020” зуны олимпын наадмын боксын 63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Б.Чинзориг эхний тулаандаа ДАШТ-ий хүрэл медальт Узбекистаны Эльнур Авдураймовт ялагдлаа.
Тэд өмнө нь хоёр удаа таарсан бөгөөд олимпийн эрх олгох тэмцээнд Эльнур Авдураймов дийлсэн бол энэ жилийн Азийн АШТ-ий мөнгөн медалийн тулаанд манай боксчин ялсан юм.