Ямар нэгэн спортын төрлөөр хичээллэснээр хувь хүн эрүүл чийрэг биеийг хариу авлага болгон харамгүй хүлээн авдаг. Тэгвэл дэлхийн хамгийн том спортын тэмцээн болох зуны олимпын наадам энэхүү цаг үед зохиогдож буйтай холбогдуулан Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож буй хамгийн үзэсгэлэнтэй тамирчныг та бүхэнд танилцуулж байна.
Түүний нэрийг Алиса Счмидт гэдэг бөгөөд 1998 оны 11-р сарын 8-нд Герман улсад мэндэлсэн. 200, 400, 800 метрийн зай болон 400 метрийн саадтай гүйлтийн ганцаарчилсан төрлүүдэд уралддагаас гадна 4 х 400 метрийн багийн төрлийн тэмцээнүүдэд мөн оролцдог.
Тэрээр энэхүү олимпод 4 х 400 метрийн багийн төрөлд оролцоно. Тэрээр 8-р сарын 6-ны өдөр олимпын наадмын талбайд гарна. Мөн та бүхэн түүнийг Германы алдарт Боруссиа Дортмунд клубийн эрэгтэй нэгдүгээр багийн фитнессийн дасгалжуулагчийн албыг хашдаг гэдгээр нь мэдэж магадгүй.
Б.Жаргал