"Токио-2020" олимпын наадмын нэгэн дуулиан нь таеквондогийн тэмцээний үеэр болов. БНСУ-ын тамирчин И Дае Хуныг эхний даваанд ялагдана гэж хэн ч таамаглаагүй биз. Тэр олимпын аварга болох таамагт зүй ёсоор нэрлэгдэж байсан юм.
Олимпын наадмын мөнгө, хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга БНСУ-ын И Дае Хун тэмцээний эхний тойрогт залуучуудын олимпын мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль Узбекистаны шинэ залуу тамирчин Рашитов Улугбект нэмэлт цагт ялагдсан байна. . Узбекистан залуу Р.Улугбек олимпын эрхийн тэмцээнд манай тамирчин А.Нацагдоржийг ялж байсан билээ.
Б.Жаргал