"Токио-2020" олимпын наадмын хоёр дахь өдөр манай есөн тамирчин өрсөлдөж байна. Жүдо бөхийн төрөлд Ё.Басхүү ямартаа ч шөвгөрлөө. Одоо тэр дэлхийн хошой аварга Абетай барилдана. Түүнийг дэмжихээр өчигдөр олимпын хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг үзэгчийн суудлаас Ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтохын хамт хүрэлцэн ирж, жүдо үзэж байна.
Б.Жаргал