Америкт сурч, амьдардаг Э.Гуамарал олимпын наадмын олон улсын шууд дамжуулалтын багт (Olympic Broadcasting Services), түүний аав “Таван цагариг” сонины үүсгэн байгуулагч Ц.Энхтүвшин Монголын сэтгүүлчдийн багт ажиллаж байна. Э.Гуамаралын хувьд өмнө нь өвлийн олимпын наадмын сайн дурын ажилтан хийж байв.
Харин аав Ц.Энхтүвшин нь Монголын спортын "Таван цагариг" сонинд он удаан жил ажиллахдаа спорт сонирхогчдын сэтгэлд хоногшсон олон нийтлэл, сурвалжлага бүтээл туурвиж байсан юм. Э.Гуамарал энэ олимпын наадмын дараа паралимпын наадамд ажиллах юм.
Б.Жаргал