-
2016 оны 9 сарын 05
Намрын дунд улаагчин тахиа сарын Хоёр хар мэнгэтэй Цагаан бар өдөр. Сумъяа гараг
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Малын үс ноос авахад: Зүс сайжирч тамир тэнхээ нэмэгдэнэ.
Суудал: Мод
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Од: Тэргүүн дагуул
Наран ургах, шингэх: 06:19 - 19:27
Өдрийн өнгө: Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
-
2016 оны 9 сарын 05
Баруун аймгуудын нутгаар: 1-нд зарим газраар, 2-4-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 29-1-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 29,2-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 3-4-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 2-4-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 30-1-нд уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан,байна. Бусад хугацаанд сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 29-30-нд зарим газраар, 31-3-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны эцсээр бага зэрэг дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 31-2-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 3-4-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхний хагаст нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 04
Гар утаснаас ялгардаг цацраг нь хүний биед шингэдэг нь ямар ч маргаангүй. Харин энэ нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог уу? Энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг сонирхоё.
-
2016 оны 9 сарын 04
Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картын талаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар болон Улаанбаатар смарт карт компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2016 оны 9 сарын 04
Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 11 хоног үлдлээ. Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн “Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс Чингисийн талбайд эхэлж байна. Тус үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ны өдрийг дуустал зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ”Глобал Ивэнт” ХХК хамтран ажиллаж байгаа аж.
Мөн үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд багачууд, залуучуудад зориулсан “3-ын эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээн, боловсролын үзэсгэлэн яармаг, шатар даамны тэмцээн, гар зургийн уралдаануудыг зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 9 сарын 04
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ. Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Мөн найрлаганд нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна. Гэхдээ их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийг ногоон цай эмчилж дийлэхгүй. Тиймээс өдөр компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл-ийг тогтмол уух шаардлагатай аж. Ногоон цай нь цацрагийн хороос бие махбодийг цэвэрлэхээс гадна цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй нь ихэсгэдэг байна.Энэ цай нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай болох нь судалгаагаар тогтоогдсон юм. Амин дэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс улайж, өвдсөн үед энэ цайгаар нүдээ угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна. Ногоон цайны ач тус үүгээр дуусахгүй бөгөөд гоо сайханд ч сайн нөлөө үзүүлдэг. Арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг. Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна дотор муухайрах үед зовиурыг намдааж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж. Харин хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдуулж болзошгүй гэнэ.
-
2016 оны 9 сарын 04
Улсын хэмжээнд усны тоо бүртгэл явуулж буй. Энэ хүрээнд ТУул голын сав газарт хамрагдах, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай су- мын нутаг дахь гол горхи, булаг шандыг тоолжээ. Уг ажлыгТУул голын сав газрын захиргааныхан гүйцэтгэсэн байна. Баян- нуур, Дашинчилэн сумын нутаг дэвсгэр бүхэлдээ Туул голын сав газарт хамаар- даг. Тооллогын дүнд урьдчилсан байд- лаар Баяннуур суманд нийт дөрвөн гол горхи, гурван булаг, найман нуур той- ром, нэг рашаан, 131 худаг байгааг тог- тоожээ. Тэгвэл Дашинчилэн суманд долоон гол горхи, 13 булаг, 18 нуур той- ром, нэг рашаан, 79 худаг, услалтынхоёр систем, газрын доорх усны нэг орд бий аж. Бүрэгхангай сумын нутаг дэвс- гэрийн 57.9 хувь нь ТУул голын сав га- зарт, үлдсэн нь Орхон голын сав газарт хамаардаг. Тйймээс Орхон голын сав газрын захиргаа болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхантай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тус сум дахь 46 гол горхи, таван нуур тойром, 84 булаг шанд, хоёр рашаан, 85 худгийг тоолж бүртгэжээ.
Дашрамд дурдахад, ТУул голын сав газрын захиргааныхан энэ сарын 10-нд ТУул голоо бүх нийтээрээ цэвэрлэхээр төлөвлөсөн байна. Уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг бүртгэж буй гэнэ.
-
2016 оны 9 сарын 04
Дундговь аймаг дахь төрийн байгууллагуудын ажил энэ сарын нэгнээс эхлэн 08.00 цагт эхэлдэг боллоо.
-
2016 оны 9 сарын 04
Олон улсын уртын дуучдын уралдааны бүртгэл маргааш дуусна
-
2016 оны 9 сарын 04
Европын холбооноос ОХУ, Украины зүүн хязгаарт тусгаар тогтнолоо зарлаж байсан Луганск, Донөцкийн гээд 146 хүний эсрэг тавьсан хориг энэ сарын 15-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан уг хугацааг нэг жилээр сунгах шийдвэр гаргажээ.
-
2016 оны 9 сарын 04
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хэрэглэж, тээвэрлэж явсан хүмүүсийг өнгөрсөн амралтын өдөр баривчилжээ.
-
2016 оны 9 сарын 04
МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг “Миний төрсөн нутаг Монголын сайхан орон” уриан дор өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
-
2016 оны 9 сарын 04
Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг Өмнөд Африкийн зарим хэсэгт өчигдөр нарны цагаргин хиртэлт үзэгджээ.
-
2016 оны 9 сарын 04
Түүхий самар түүвэл 960 мянгаас 2 сая хүртэлх төгрөгөөр торгоно
-
2016 оны 9 сарын 04
Хан-Уул дүүргийн X хороонд байрлах Төрийн банк- ны салбарт СН32957609 серийн дугаартай 100 юанийн хуурамч дэвсгэрт борлуулсан байжээ.
-
2016 оны 9 сарын 04
Газар тариалангийн бүс нутгаар мөндөр орж, хүчтэй салхи шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
-
2016 оны 9 сарын 04
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилсон.
-
2016 оны 9 сарын 04
Зүүд бол хүн төрөлхтний тайлагдашгүй сонгодог нууцуудын оргил судлагдахуун билээ. Энэ ч утгаараа зүүдний тухай олон сонирхолтой судалгаа, баримтуудыг эрдэмтэд дэлгэсэн байдаг. Тэдгээрээс таны мэддэг ч байж болох мэддэггүй ч байж болох зүүдний тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 9 сарын 04
Намрын дунд улаагчин тахиа сар
Гурван хөх мэнгэтэй Шарагчин үхэр өдөр
-
2016 оны 9 сарын 04
Улаанбаатарт өдөртөө 16, шөнөдөө 6 хэмийн дулаан байна. Түр зуурын бороотой.