МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг “Миний төрсөн нутаг Монголын сайхан орон” уриан дор өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
МЗЭ, “Залуу зохиолчдын нэгдэл” болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хязгааргүй дуулал” ТББ хамтран хоёр жилд нэг удаа 100 яруу найрагч төслийг санаачлан хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 2013 онд “100 яруу найрагч-100 хайрын шүлэг” өдөрлөг зохион байгуулж байсан билээ.
"100 ЯРУУ НАЙРАГЧ - 100 ЭХ ОРНЫ ШҮЛЭГ" утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг маань хөтлөн явуулах эрхмүүдээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар, Д.Нацагдоржийн нэрэмжийн шагналт, "Болор Цом"-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ө.Үлэмжтөгс нар тодорчээ.
Сэтгэгдэл (3)