Европын холбооноос ОХУ, Украины зүүн хязгаарт тусгаар тогтнолоо зарлаж байсан Луганск, Донөцкийн гээд 146 хүний эсрэг тавьсан хориг энэ сарын 15-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан уг хугацааг нэг жилээр сунгах шийдвэр гаргажээ.
Тус хоригт мөн 37 байгууллага багтсан аж. Энэ сарын 2-3-нд Братислав хотноо Европын холбооны гишүүн 28 орны Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалт болох юм байна. Харин ирэх долоо хоногт Брюссөль хотноо тус байгууллагын байнгын төлөөлөгчид уулзах гэнэ. Энэ үеэр уг асуудлыг хөндөх аж. Дээрх хоригийг сунгах болсныг юуны өмнө Украин дахь нөхцөл байдал болоод Минскийн гэрээний хэрэгжилтэд онцын өөрчлөлт гараагүйтэй холбон үзэж байна. Европын холбоо ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд хагас жилээр сунгаж байв. Тухайн үед хар жагсаалтад ОХУ-ын өндөр албан тушаалтнууд, нэрт зүтгэлтэн, бизнесмэнүүд, хүчний байгууллагын төлөөллүүд, мөн Донецк, Луганскийн удирдлагууд орсон аж. Тэднийг Европ руу нэвтрэхийг хориглосон бөгөөд Европын холбооны гишүүн орнууд дахь дансыг нь царцаасан юм.