Энэ жил төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой тохиож буй.
Ойн арга хэмжээний хүрээнд тохиолдуулан олон улсын уртын дуучдын уралдаан, уртын дууны баярыг Соёл урлагийн их сургууль, Норовбанзад сан, Монголын уртын дууны холбоо хамтран зохион байгуулж байна.
Уртын дууны урын санг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зохион байгуулж буй уралдаан энэ сарын 07-09-ний өдөр Соёл урлагийн их сургуулийн байранд болно. Мэргэжлийн болон ардын авьяастан гэх хоёр төрлөөр болох уралдааны бүртгэл энэ сарын 5-нд дуусах юм.
Тэргүүн байрын оролцогч 6 сая төгрөгийн шагнал хүртэхээс гадна шилдэг морин хуурч шалгаруулж 1 сая төгрөгөөр шагнана.
Сэтгэгдэл (1)