Эпиленси буюу унаж татах өвчинг эдгээхэд манай улсад тоног төхөөрөмж шаардлагатай байна. Ийм өвчтэй хүмүүс манас татуулан унахаас гадна богино хугацаанд ухаан алдаж унах, хэсэг хугацаанд юм харахаа больж, ярих чадвараа алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зовиур илэрсэн үед татаж унаад нүүр амаа түлэх, тархиндаа гэмтэл авах эрсдэл өндөр юм. Иймд өвчтөнүүдийг байнга харж хандах шаардлагатай. Гэтэл тэдний амин чухал хэрэгцээ болсон эм, хэрэгсэл нь өртөг өндөртэйгөөс гадна олдоц муутай байдаг. Энэ нь эпиленсийн өвчинтэй хүмүүс эмээ тогтмол хэрэглэж чадахгүй байдалд хүрч, зовиур даамжрахад нөлөөлдөг юм. Тиймээс ийм өвчтэй хүмүүсийн нийгмийн асуудалд анхаарах цаг болсоныг мэргэжилтнүүд сануулав.
Дэлхий даяар 65 сая гаруй хүн ийм төрлийн өвчтэй ба манай улсад тэдгээрийн 12500 орчим нь амьдарч байгаа юм. Энэ бол өвчтэй болох нь батлагдсан хүний тоо бөгөөд үүний цаана нуугдмал байгаа буюу эмнэлгийн байгууллагад бүртгэгдээгүй, хандаагүй олон хүн бий гэж үздэг.

Д.Чимэддулам
Сэтгэгдэл (2)