Улирлын системд шилжиж, Бөхийн өргөөний барилдааны чансаа тогтоох болсны дагуу 2025 оны эхний чансааг зарлаж байна. Өчигдөр болсон Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаанд дөрөв давсан Улсын заан С.Сүхбат улирлын чансааг тэргүүлсэн хэвээр байна.
Түүнээс гадна үзүүр булаасан Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр гуравдугаар байртаа хэвээр байгаа бол дэд байрт Улсын начин Н.Батчулуун, дөрөвт Улсын аварга О.Хангай, тавдугаарт Улсын арслан Ц.Бямба-Отгон нар бичигдэж буй.
Тэгвэл чансааны 383 дугаарт байсан Дархан аварга Н.Батсуурь уг барилдаанд түрүүлснээр 367 байр урагшилж, 16 дугаарт бичигдэж эхэллээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)