Их Британид малын шүлхий өвчин тархсанаас үүдэн Германаас гахай, хонь, үхэр болон мах махан бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо. Мягмар гарагт Их Британид халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд өвчинд өртөмтгий амьтан, шинэ мах, амьтны гаралтай бүтээгдэхүүний импортод хязгаарлалт хийгээд байна.
Шүлхий нь хүнд ховор тохиолддог ч гахай, хонь, үхэр болон бусад битүү туурайт амьтдад ихээр халдварладаг гоц халдварт өвчин юм.
2001, 2007 онд Их Британид энэ өвчний томоохон дэгдэлт гарч, улмаар тус улс даяар олон сая малыг устгалд оруулсан билээ. Үүнээс үүдэн эдийн засгийн хувьд томоохон хохирол амссан түүхтэй.
Газар тариалангийн сайд Даниел Зейхнер хэлэхдээ, засгийн газар тариаланчдыг шүлхийн эрсдэлээс хамгаалахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийх болно. Дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд Германаас оруулж ирпэг малын гаралтай бүтээгдэхүүнд нэн даруй хязгаарлалт хийсэн бөгөөд хэрэв өвчин тархвал бид жагсаалтад өөр улсуудын нэмнэ. Бид Германы эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байх болно гэжээ.
Засгийн газар саяхан Вейбриж дэх Их Британийн үндсэн судалгаа, лабораторийн шинжилгээний байгууламжид малын өвчнөөс хамгаалах зорилгоор 200 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийхээ зарлав.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)