НӨАТ-ын урамшууллын 2025 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 15-нд 13:00 цагт Ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2024 оны 12 дугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах боломжтой.